Турахад туслах 5 төрлийн ундаа

Турах олон арга байдаг. Төрөл бүрийн дасгал хийж, хоолны дэглэм барих гээд л төрөл бүрээр л оролдож үзэж болно. Тэгвэл танд өөр нэгэн аргыг танилцуулахаар бэлтгээд байна. 5 төрлийн шингэн зүйлээс сонгож уугаад багагүй калор шатааж, турж болох юм.

Мөстэй ус

Та өдөрт 8-10 аяга мөстэй ус ууж, 250-500 калори илчлэг шатааж болно. Учир нь мөстэй ус буюу хүйтэн зүйл бие рүү ороход бие автоматаар дулааныг барихын тулд илчлэг шатааж эхэлдэг. Яг л даарахад бидний бие илчлэг шатааж, биеийг дулаацуулдагтай ижил. Ийм аргаар долоо хоногт 1 кг жин хасч болно.

Кокосын ус

Наргил модны ус нь ихэнх жимсний шүүс, энергийн ундаанаас илүү электролит агуулсан байдаг. Ингэснээр таны бодисын солилцоог сайжруулж, илүү их энерги өгдөг бөгөөд энэ нь илүү эрч хүчтэй биеийн тамирын дасгал хийхэд чухал хувь нэмэр оруулдаг.

Ногоон цай

Хоолны дэглэмдээ өдөрт 3-5 аяга ногоон цай оруулбал, та өдөрт 35-43% -ийн өөх тос шатааж чадах тухай судалгаагаар нотолжээ. Ногоон цайны нууц нь катехин полифенолоор баялаг, ялангуяа эпигаллоцатехин галат (EGCG)-ийн агууламжтай. Мөн ногоон цай нь хүчтэй антиоксидант гэдгийг бид бүгд мэднэ. Энэ нь холестеролыг бууруулах, цусны өтгөрөлтийг хэвийн болгоход үр дүнтэй байдаг.

Ногоо, жимсний шүүс

Төрөл бүрийн ногоо болон жимсний шүүсээр өглөөг эхлүүлж байгаарай. Энэ нь таны өлсөх мэдрэмжийг дарж, хоол боловсруулах системийг дэмжих төдийгүй өтгөний гадагшлалтыг сайжруулах юм. Мөн эдгээр нь төрөл бүрийн витаминаар таны биеийг тэтгэж, биеийн ерөнхий эрүүл мэндийг ч давхар нэмэгдүүлнэ.

Тараг

Теннесси их сургуулийн судалгаагаар тарагны өдөр тутмын хэрэглээ нь өөх тосыг 61%, гэдэсний өөхийг 81% бууруулахад тусалдаг болохыг баталсан байдаг. Мөн энэ нь таны биед илчлэг, өөх тос нэмэлгүйгээр цатгалан мэдрэмж авах нэгээхэн арга болдог. Тиймээс өдөр тутамдаа цэвэр тараг идэж байгаарай.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!