Коби Брайанттай сагсанбөмбөгийн алдарт тамирчид салах ёс гүйцэтгэлээ

Хойд Америкийн сагсанбөмбөгийн холбооны тамирчин асан, дэлхийн сагсанбөмбөг сонирхогч залуусын шүтээн алдарт тамирчин Коби Брайант өчигдөр Лос Анжелес хотын ойролцоо нисдэг тэргээр зорчиж байгаад осолдож амиа алджээ. Нисдэг тэрэгт 9 хүн зорчиж явснаас, бүгд газар дээрээ амиа алдсан бөгөөд тэдгээрийн дунд түүний 13 настай охин Жианна байжээ. Энэхүү аймшигт, гэнэтийн үйл явдал дэлхий нийтийг цочроож, сагсанбөмбөгт дурлан хайрладаг хүн бүрийг уй гашууд автуулсан билээ.

Тус ослын дараа спортын алдартнууд эмгэнэл илэрхийлж, сошиал хаягуудад өөрсдийн дотор болж буй бүхнээ ил гаргаж, мэдэрч байгаа өвдөлтөө хуваалцахыг хичээсэн байна. Хамтдаа алдартнуудын Кобид зориулсан эцсийг үгсийг харцгаая.

“Golden State Warriors” багийн супер од Стефэн Көрри: “Яг одоо маш олон асуулт гарч ирээд байна. Бидний үнэнч сэтгэлийг шалгаж байх шиг, гэхдээ миний ганц хэлж чадах зүйл бол баярлалаа. Жианна та хоёр минь амгалан нойрс доо”

“Atlanta Hawks” багийн тоглогч Трей Янг: “Үнэн байх боломжгүй. Жианна Мариатай анх уулзаж байсан мөч. Тэр энэ жил ердөө 3 тоглолт үзсэний 2 нь миний тоглолт байсан. Тэр надад би түүний үзэх дуртай тоглогч нь гэж хэлсэн. Үнэхээр итгэмээргүй юм. Тайван нойрсдоо Жижи”

Домогт тоглогч Билл Рассел: “Миний дуртай хүмүүсийн нэг, сагсанбөмбөгийн түүхэн дэх хамгийн гайхалтай тоглогчдын нэг таалал төгссөн гэдгийг сонсоод Жианнине бид хоёр үнэхээр цочирдлоо. Ванесса болон түүний охидын төлөө залбирч байна. Коби чи миний хамгийн том фен байсан, бас би чинийх байсан юм шүү”

“Boston Celtics” багийн тоглогч Энес Кантер: “Амгалан нойрсдоо домог минь”

Шидэт хочит домогт тоглогч Мейжик Жонсон: “Миний найз, домог, нөхөр, аав, хүү, ах, Оскарын эзэн, бүх цаг үеийн хамгийн агуу Лейкэр энэ хорвоог орхилоо. Итгэхэд үнэхээр бэрх юм. Коби тоглолтын удирдагч, эрэгтэй эмэгтэй гээд бүхий л тоглогчдын ментор байсан”

Лейкерс багт Кобитой хамт тоглож, 3 удаа аваргын цом хүртсэн Шакил ОНейл: “Анд Коби болон зээ Жижигээ алдсан энэ аймшигтай уй гашууг илэрхийлэх үгс алга. Та нартаа хайртай бас үүрд санан дурсаж явах болно. Брайантын гэр бүл болон онгоцонд хамт амь насаа алдсан хүмүүсийн гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлж байна.”

Миами Хит багаар овоглож явсан, алдарт тоглогч Двейн Вейд: “Үгүй ээээээ, бурхан минь үгүй.”. Мөн тэрээр өөрийн уй гашууг илэрхийлсэн бичлэг сошиалд байрлуулсан нь олон фэнүүдийн нулимсыг урсгасан юм.

Домогт тоглогч Майкл Жордан: “Коби болон Жианнагийн ослын талаар аймшигт мэдээг сонсоод үнэхээр цочирдлоо. Миний мэдэрч байгаа хүнд хэцүү шаналалыг үгээр илэрхийлэх боломжгүй. Би Кобид хайртай байсан, тэр миний хувьд дүү шиг минь л. Коби гэр бүлийнхэндээ юу юунаас илүү хайртай, охиныхоо сагсанбөмбөгт дурлаж байгаагаар үргэлж бахархдаг нэгэн байсан. Ванесса болон дэлхийн эргэн тойронд байгаа бүх Лейкэрсийн фэнүүдэд гүн эмгэнэл илэрхийлж байна”

Домогт тоглогч Скотти Пипен: “Шоконд орчихоод байна. Үүнийг илэрхийлэхэд үгс дутна. Зүгээр л гунигтай, уй гашуу дүүрэн өдөр”

“Dallas Mavericks” багийн тоглогч Лука Дончич: “Дэндүү гунигтай. Тайван нойрсдоо”

“Philadelphia 76ers” багийн тоглогч Жоел Эмбиид: “Үнэндээ хаанаас эхлэхээ ч мэдэхгүй байна. 2010 оны финалд Кобиг хараад л сагсанбөмбөг тоглож эхэлсэн. Тэр тоглолтыг үзэхээс өмнө хэзээ ч сагсанбөмбөг үзэж байгаагүй. Энэ л миний амьдралын эргэлт болсон юм. Би Коби шиг болохыг хүссэн. Үнэхээр, үнэхээр их гашуудаж байна. Тайван нойрсдоо домог минь”

Домогт тоглогч Тони Паркер: “Энэ аймшигт мэдээг сонсоод зүрх зүсэгдэх шиг боллоо. Чи бол жинхэнэ домог бас жинхэнэ найз шүү. Амгалан нойрсдоо. Түүний эхнэр болон хүүхдүүдэд гүн эмгэнэл илэрхийлж байна”

“Washington Wizards” багийн тоглогч Жон Волл

Домогт тоглогч Пол Пийрс: “Энэ бүгд бодит биш”

Домогт тоглогч Ману Жинобли: “Итгэмээргүй”

Домогт тоглогч Дөрк Новицки: “Мамба, үнэхээр хүчтэй цохилтонд орлоо. 4-р үед яаж эзэрхэг тоглож байсныг чинь үргэлж санан дурсаж явнаа. Чи дэлхийн мянга мянган залууст урам зориг хайрласан. Надад ч бас. Үргэлж чамайг санаж, үргэлж дурсаж, үргэлж хайрлаж явах болно. Сахиусан тэнгэр Жижигийн хамт амгалан нойрсдоо. Өнөөдөр түүнийг алдсан найз нөхөд, гэр бүлийнхэн, Ванесса болон түүний охидод гүн эмгэнэл илэрхийлье”