Засвар хийхгүйгээр гэрээ илүү тухтай болгох санаанууд

Бүтээлч сэтгэлгээтэй хүмүүс олон байдаг. Тэд хуучирсан, эвдэрсэн зүйлсийг сэргээн засч, илүү үзэмжтэй болгодог. Хэрэв та гэрийнхээ эвдэрч, хуучирсан эд зүйлсийг хаях тухай бодож байгаа бол бидний бэлтгэсэн мэдээг нэг удаа сонирхоод үзээрэй. Та бүхэндээ хялбархан аргаар аливааг засч, улам бүр өнгөлөг, цэвэрхэн болгох аргуудыг хуваалцаж байна.

Авсаархан номын шүүгээ

Номын шүүгээ гэхээр л заавал босоо байх хэрэгтэй гэж үү? Үүний оронд хэвтээ бөгөөд бага зай эзлэх, өнгө үзэмж сайтай дээрээс нь хэвтэж ч болохуйц шүүгээ байвал ямар вэ?

Ханын өлгүүр

Энгийн модыг ашиглаад, гайхалтай өлгүүртэй болж болно. Та тохирох модыг ханандаа тогтоож, үүндээ өлгүүрээ хадахад л хангалттай. Илүү олон хувцас багтах төдийгүй илүү цэгцтэй харагдана.

Тольтой ширээ

Энгийн нэг дөрвөлжин ширээг эгэлгүй тансаг, тольтой ширээ болгож болно шүү. Танд ердөө 5 ширхэг

Загварлаг тавиур

Хоёр ширхэг модон шатыг хооронд нь холбож нийлүүлээд л та цэвэрхэн, дэгжин тавиуртай болчихно. Үнэхээр хялбархан байгаа биз?

Индүүдлэг хийх хэрэгсэл хадгалах хэсэг

Энгийн нэг модон өлгүүрийг индүүлэг хийх хэрэгсэл хадгалах хэсэг болгож болно. Өлгүүрт нь юм индүүдэх тавцангаа өлгөж, индүүгээ харин дээр нь байрлуулна.

Ханын толь хийх арга

Дугуй толийг ханандаа тогтоох учраа олохгүй байна уу? Тэгвэл танд сайн чанарын арьсан тэлээ тус болно. Тэлээг толины гадаргуу хэсгээр нааж тогтооно. Үүнийгээ дараа нь хананаасаа өлгөхөд л хангалттай юм.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!