Биднийг овортой, хөгшин харагдуулдаг хүчин зүйлс

Хүн бүр л ялангуяа эмэгтэй хүмүүс наснаасаа залуу, илүү эрч хүчтэй, өнгөлөг харагдахыг хүсдэг. Гэсэн ч нэг л мэдэхэд цаг хугацаа хөвөрч, овор сууж эхэлдэг нь байгалийн жам гэлтэй. Тэгвэл бүсгүй та өөрөө багахан хичээхэд л наснаасаа залуухан, үзэсгэлэн гоо харагдаж чадах аж. Өнөөдөр та бүхэндээ биднийг овортой, хөгшин харагдуулдаг зүйлсийг танилцуулж байна.

Өнгөний жигд байдал

Нүүр тэр чигтээ нэг өнгөтэй харагдах нь бидний царай төрхийг ялгарах зүйлгүй, гундуу дээрээс нь хөгшин харагдуулна. Нүд, хөмсөг нь тодорч, уруул нь өнгөтэй дээрээс нь хацрын яс нь хүртэл ялгарах нь таны царай төрхийг илүү эрч хүчтэй, залуу харагдуулах юм. Үүнд мэдээж нүүрний будаг тусалж чадна.

Нүүрний эрхтнүүдийн хэмжээ

Хацар, уруул, эрүүгийн тухай яриа юм. Залуу насандаа нүүрний эдгээр хэсгүүд үргэлж тодордог: хацар нь илүү өндөр, уруул нь илүү бумбагар, эрүү нь илүү өргөгдсөн байдаг. Тиймээс та хацар, эрүү өргөгдсөн, уруул бумбагар байхад л та залуухан харагдаж чадна гэсэн үг.

Нүдний хэмжээ

“Нүд том байх тусам залуу байна” гэдэг нь бүх Европчуудад дагаж мөрддөг дүрэм юм. Нас ахих тусам дээд зовхины урт нэмэгдэж, хавдаж, наалдаж, зовхины дээд ирмэгийг хаадаг.

Гэрэл сүүдэр

Мэдээж нүүрний хэсгүүдээ ялгаруулж харагдуулахын тулд гэрэл сүүдэр тавих нь зөв. Гэхдээ үүнийг цэвэрхэн бас өнгийг нь тохируулж тавих нь хамгийн чухал юм. Нас ахих тусам арьс суларч эхэлдэг тул хэт гүн сүүдэр тавих хэрэггүй.

Чих болон хамарны хэмжээ

Чих болон хамарны хэмжээ жижиг байх тусам залуухан харагддаг. Энэхүү хоёр эрхтэн нь биднийг нас ахих тусам дагаж томорч байдаг учир аль болох жижиг чихтэй, жижиг хамартай байх нь таныг овор багатай харагдуулах учиртай аж.

Хувцаслалт

Хувцас бурхан бие чөтгөр хэмээдэг. Таны юу өмсөж байгаагаас бүх зүйл хамаарна. Аль болох өөрт тохирсон загварлаг хувцас өмсөж, насаа дарж болох юм.

Үс засалт

Үс засалт хамгийн чухал. Үс таныг овортой эсвэл залуухан харагдуулж чадна. Хамгийн гол нь өөрт тохирох үс засалтыг олох нь чухал юм шүү.

Нүүрний хувирал

Инээж байгаа хүн хөгшин, овортой, муухай харагдана гэж үү? Харин ч урвайсан, ярвайсан хүмүүс мянга царайлаг байгаад ч таатай харагдахгүй. Иймд үргэлж сайхан инээмсэглэлээр өөрийгөө чимж яваарай.

Биеийн хэлэмж

Үргэлж дээш харж, эрч хүчээр дүүрэн алхаж байгаарай. Таяг тулсан өвчтэй хүн шиг алхаж байвал тэр даруйдаа та 10 насаар хөгшин харагдана.

Өөртөө итгэлтэй байдал

Зүгээр л та эрч хүчтэй байхад энэ бүх асуудлаас хол байж чадна. Харц дээгүүр, өөртөө итгэлтэй хачин сайхан энергитэй байхад хэн танийг хөгшин байна гэж хэлэх юм.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!