20 насны зуршлууд 30 насанд асар их хор уршиг дагуулна

20 настай залуус ирээдүйдээ төдийлөн санаа зоволгүйгээр өнөөдрөөрөө амьдардаг. Өнөөдөр л жаргалтай байвал болоо гэх бодол нь тэдний ирээдүйд хэчнээн их аюул авчирч байгааг мэддэггүй нь харамсалтай. Тиймээс өөрийн амьдралаа 10,20 жилийн дараа ямар байхыг төсөөлж, ямар байлгахыг хүсч байна түүндээ хүрэхийн тулд өнөөдөр эхлэх ёстой аж. Одоо та бүхэндээ 20 насандаа хийдэг зүйлс, 30 насанд тань ямар их гай учруулах тухай мэдээллийг хүргэж байна.

Мөнгөө бүгдийг нь үрэх

Зүдэрч олсон мөнгөө тэр дор нь үрдэг хүмүүс олон. Гэхдээ эдгээр нь гэр бүл зохиож амжаагүй, зөвхөн өөрийн хэрэгцээг хангадаг залуус байдаг. Хэрэв 20 насандаа хуримтлал үүсгэхгүй хамаг мөнгөө хэрэггүй зүйлсэд үрсээр байвал, 30 насандаа ямар ч хураасан зүйлгүйгээр амьдралаа ахин шинээр эхлэх хэрэгтэй болно. Мөнгөө хадгалдаггүй юмаа гэхэд өөртөө хөрөнгө оруулах зүйлсэд зарцуулж байвал зохилтой.

Трэнд дагах

Хүн өөрийгөө олж мэдэх гэж багагүй хугацааг туулдаг. Магадгүй өөрийгөө олох гэхээс илүүтэй хүн өөрийгөө бүтээдэг байж болох юм. Тэр ч үүднээсээ төрөл бүрийн трэнд дагаж, өөрт хэрэгтэй хэрэггүй хувцсанд хамаг мөнгөө үрж дуусгана. Харин үүний оронд өөрийн стайлыг тодорхойлж, чанартай цөөхөн хувцас авч байгаарай. Аль болох эрт үүнийг илүү тухтай, амар тайван амьдрах нөхцөл бүрдэх болно.

Найз нөхөд

Ид 20 насанд хүн бүрт маш олон найз нөхөд байдаг. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам тэднийг илүү таньж мэдэхийн хэрээр өөрт тохирох хүмүүс биш гэдгийг ойлгодог. Ингэж явсаар 30 нас гэхэд ганц хоёрхон сайн найзууд шигшигдэж үлдсэн байдаг. Зүгээр л хүмүүсийг сайн таньж, таныг ашиглаж, найз гэх пайз зүүсэн хүмүүсээс холдож, эргэн тойрноо эртхэн цэвэрлээрэй. Эс бөгөөс сүүлдээ харамсаж үлдэхэд хүрнэ.

Хоол болосвруулах системийн гажуудал

Мэдээж 20 гаруй насанд бидний хоол боловсруулах системийн ажиллагаа гайхалтай байдаг учир юу ч идэж уусан жин нэмнэ гэж бараг байдаггүй. Гэхдээ нас ахих тусам үүний ажиллагаа муудна гэдгийг санаарай. Тиймээс эртнээс дасгал хөдөлгөөнд дурлаж, эрүүл амьдралын хэв маягийг өөртөө суулга. Эс бөгөөс хоол боловсруулах системдээ найдаж, хамаг таарснаа идэж явсаар нэг л мэдэхэд дийлдэхгүй том гүзээтэй болсон байх вий.

Хоол хийж сураагүй

20 насандаа аав ээжийнхээ энгэрт эрхэлж, өдөр бүр л халуун хоолоор булуулж амьдарсан даа хэмээн дурсаж сууна уу? Тухайн үед ээжээрээ ядаж ганц хоол хийх аргыг заалгах минь яав даа гэж харамсаж байна уу? Хоол хийж сурах бол маш чухал. 20 насандаа сураагүй бол, 30 хүрээд гадуур хоол идэж, ходоодоо үгүй хийхэд хүрдэг. Мэдээж сурахад оройтохгүй ч гэлээ, танд зааж өгөх аав ээж тань хажууд тань хараад сууж байна гэж бодохгүй л байна.

Эрүүл мэндээ анхаардаггүй

Та улирал тутам шинжилгээ өгч, биеэ шалгуулдаг уу? Өвдөхгүй л байвал зүгээр гэх үзэл биднийг алж байна. Бие хаа нэгтээ өвдсөн ч, өвчин намдаах эмээр дарж, эмнэлэг бараадахаас эмээж явсаар амиа алддаг хүмүүс олон. 20 насандаа эрүүл мэнддээ анхаарахгүй, ганц удаа очоод урьдчилсан үзлэг хийлгээгүйн улмаас 30 насандаа хүнд өвдөх хүмүүс бий. Заавал хүндэрсэн хойно нь эмнэлэг гүйдэг зангаа хаях хэрэгтэй.

Болзооны сайтуудаас салдаггүй

Сошиал ертөнцөд амьдрадаг хүмүүс олон. Сошиалаар хүмүүстэй харилцаж, чатлаж, болзож эцэстээ бодит амьдрал дээр юу юу ч үгүй үлдчихдэг. 20 насандаа харин ч гадуур олон хүнтэй болзож, тэднийг мэдэх ёстой байдал компьютерийн ард нуугдаж суусаар 30 нас хүрч, хажуудаа суулгах хүнгүй, хайрлаж халамжлах нэгэнгүй болчихсон гэдгээ анзаарна.

Өдөр хоногоо аргацааж амьдардаг

Өнөөдөр цагийн ажил хийж байгаа залуус олон. Гэхдээ урсгалаараа, өдөр бүрийг ингэс тэгэс гэж өнгөрөөсөөр нэг л мэдэхэд өнөө л хэвээрээ 30 нас хүрчихсэн хүмүүс байдаг шүү дээ. Томоор сэтгэхгүй, том зүйлсийг мөрөөдөхгүй, түүнийхээ төлөө тэмцэхгүй, өнөөдөр л болж байвал яахав гэх бодол таныг өнгөрсөн амьдралдаа ч тийм л байлгана. Өнөөдөр зөөгч хийсээр, 10 жилийн дараа өнөөх л газраа ажиллаж байх гэж үү?