Хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийн төлөө гэртээ тарих ёстой 10 ургамал

НАСА-ийн Цэвэр агаар судлалын судалгаагаар формальдегид, нүүрстөрөгчийн дутуу исэл, трихлорэтилен, аммиак гэх зэрэг аюулт бодисууд гэрт оршин байдаг аж. Гэхдээ бидэнд эдгээрийг устгах туслагчид байдаг нь сайн хэрэг. Та ердээ хэдэн төрлийн ургамал гэртээ тарихад л эдгээр хорт бодисуудын 90 хувийг устгаж, агаараа цэвэрлэж, төрөл бүрийн аюулаас хол байж чадах юм. Ингээд хамтдаа ямар ургамал, ямар үр нөлөөг үзүүлдэг болохыг мэдэж авцгаая.

Жасмин 

Жасмин нь сэтгэлийн түгшүүрийг арилгаж, тайван унтахад тусалдаг. Мөн бидний сэтгэхүйн эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлж, өглөөг сайн амарсан, эрч хүчтэй угтахад онц ач холбогдолтой.

Ногоодой 

Ногоодой нь формальдегид, нүүрстөрөгчийн дутуу исэл, агаар дахь бусад хорт хольцын эсрэг маш сайн тэмцдэг. Тиймээс айл бүр энэхүү ургамалыг гэртээ тарьж, агаараа цэвэршүүлж байх шаардлагатай. Таны гэрт цэвэр агаарыг бэлэглэх болно.

Нөмөргөнө

Гэрт үзэмж нэмээд зогсохгүй агаарыг давхар цэвэрлэж, таны гэр бүлийг хамгаална. Нөмөргөнө нь аммиак, формальдегид, трихлорэтиленийг өөртөө шингээж, гэр дэх агаарыг илүү цэвэр болгодог.

Мөнхрөө

Агаарын чанарыг сайжруулдаг учир энэ ургамалыг унтлагын өрөөндөө тавихад илүү тохиромжтой. Мөнхрөө нь трихлорэтилен, формальдегид, толуол, бензол, ксилол зэрэг бүх төрлийн хорт бодисыг зайлуулдаг. Агаар цэвэршүүлэх үйл явцыг оновчтой болгохын тулд танд нэгээс илүү ургамал хэрэгтэй байж магадгүй юм.

Рөүзмари

Розмари нь анхаарал төвлөрөл, ой санамжийг сайжруулдаг өвс ургамал юм. Мөн булчингийн өвдөлтийг намдааж, дархлаа болон цусны эргэлтийг сайжруулдаг. Мөн та үүний навчийг хоол амтлахдаа ашиглаж болно.

“English Ivy”

Энэхүү ургамлыг агаарыг цэвэрлэхдээ номер 1 хэмээн НАСА – аас мэдэгдсэн байна. Формальдегид хэмээх хорт бодисыг өөртөө шингээж авдаг. Орчинтойгоо дасан зохицохдоо амархан цэцэг юм. Энэ цэцгийг ургуулахад хэт их нар хэрэггүй. Дундын температур болон, дундын нараар ургадаг аж.

Лаванда

Лаванда цэцгийг тарьж ургуулснаар стресс, нойргүйдлийг алга болгож, тайван бус байдал, мэдрэл, түгшүүр, сэтгэлийн хямралыг тайвшруулна.

Зуун наст

Зуун наст нь анагаах чадвараараа алдартай бөгөөд цочирсон арьсыг чийгшүүлж, түлэгдэлт, төрөл бүрийн шархыг эмчилдэг.

Алтан потос

Алтан потос нь угаалгын нунтаг, цавуу зэрэгт агуулагддаг трихлорометил гэх мэт химийн бодисыг агаараас арилгаж, цэвэршүүлнэ.

“Azalea”

Агаарыг цэвэршүүлэхийн зэрэгцээ чийгшүүлнэ. Айл бүрт заавал байх ёстой ургамалуудын нэг билээ.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!