Анхны сэтгэгдлийг тэр чигт нь бусниулдаг 8 зүйл

Анхны сэтгэгдэл хамгийн чухал нөлөө үзүүлэхүйц хэд хэдэн тохиолдол байдаг: ажлын ярилцлага, ажил хэргийн уулзалт, анхны болзоо, найз залуу/бүсгүйнхээ гэр бүлийнхэнтэй уулзах гэх мэт. Харин анхны сэтгэгдлийг тэр чигт нь бусниулж болох дараах зүйлс байдгийг сайтар анхаараарай.

1. Гарын сул атгалт болон харц буруулах

Ялангуяа ажил хэргийн уулзалтын үеэр гар барихдаа сулбагар байх, no eye contact буюу харц буруулах зэрэг нь хулчгар, шударга биш хүний шинж тэмдгийг илтгэнэ. Үүнээс гадна алга хөлөрсөн байхдаа гар барих, нүд рүү нь огт харахгүй байх болон хэт удаан ширтэхээс болгоомжил.

2. Тоомжиргүй байх

Тоомжиргүй, хэнэггүй байдал нь шууд утгаараа нөгөө хүнээ үл хүндэтгэж буйн илрэл болно. Түрүүлж мэндлэх, хариу мэндлэх, яриаг нь таслалгүй сонсох, хаалга болон суудал тавьж өгөх гэх мэт наад захын үйлдлүүдээр хэр хүндэтгэлтэй байгааг нь харж болно.

3. Асуултанд бүдрэх

Асуултыг сонсоогүй мэт царайлах, булзах, тойруулж ярих зэрэг ч багтана. Та энэхүү уулзалтыг урьдчилж төлөвлөөд, ямархуу байдалтай үргэлжлэх тухай төсөөлөлтэй болсон байгаа. Тийм ч учраас ямар сэдвүүд яригдах, үүнд ямар байр суурьтай байхаа ч мөн товлосон гэж найдаж байна. Эвгүй байдал үүсгэхгүйн тулд асуулт болгонд нь хариулахаас гадна, та өөрөө асуух асуултаа ч мөн ухаалаг, логиктой байхаар сонгоорой.

4. Нэр хүндээ бодох

Анхны сэтгэгдэл гэдэг тухайн хүнтэй уулзсан мөчөөс эхэлдэггүй, харин тэр хүний тухай элдэв цуу яриа, дам ярианаас эхэлдэг. Тиймээс үйлдэл бүрээ хяналттай байлгаарай.

5. Сонирхолгүй байгаагаа харуулах үйлдлүүд хийх

Уулзалт болгон амжилттай, сэтгэл хангалуун дуусах албагүй. Хэдийгээр тухайн хүний яриа болон ерөнхий нөхцөл байдал таныг уйдааж, цагийг тань үрж байгаа мэт санагдавч, шууд байр сууриа илэрхийлж хүндэтгэлгүй хандах нь эхний уулзалт дээр арай эртдэж мэдэх юм. Нэр хүнд гэдэг бол тэсвэр тэвчээрийг дагаж ирдэг шагнал гэдгийг бүү мартаарай.

6. Даруу бус байх

Та хэдийгээр юм ярихгүй байлаа ч таны үйлдэл, тэр ч бүү хэл зүгээр сууж байгаа чинь хүртэл ямар хүн бэ гэдгийг хэлээд өгнө. Гар хөлөө савчих, харц тогтохгүй энэ тэрүүгээр хэсүүчлэх, хувцсаа оролдох, тогтож сууж чадахгүй байх зэрэг нь тухгүй сэтгэгдэл төрүүлж, таны тухай бодлыг сөрөг тийш нь хандуулдаг.

7. Хангалттай инээмсэглэхгүй байх

Гэр бүлийн анхны уулзалт, анхны болзооны үеэр та чин сэтгэлээсээ инээмсэглэж байх ёстой. Инээмсэглэл гэдэг нь угтаа чин сэтгэлээс гардаг биеийн хэлэмж учраас ямагт дулаан сэтгэгдэл төрүүлж, таныг дур булаам харагдуулаад зогсохгүй уур амьсгалыг сайхан болгодог ид шидтэй билээ.

8. Зөв үед ярих буюу бусдыг сонсож сурах

Бусдыг яриаг анхааралтай сонсож, нөгөө тал яг юуг таниас хүсэж байна гэдгийг зөвхөн сонсож байж л мэднэ. Ярих цаг хэзээд олдох учраас сайн сонсогч байхыг анхааруулж байна.