Дуучин Сэм Смитийн адармаатай хувийн амьдрал

Бурхнаас заяасан их авьяас, тэнгэр илч мэт хоолойтой дуучид гэвэл Сэм Смит, Адел нарыг хамгийн эхэнд нэрлэнэ гэж боддог. Тэдний дуунууд энгийн үг, эгэл аялгуутай хэрнээ хичнээн амархнаар зүрхэнд хүрч, сэтгэл гэгчийг хөдөлгөж чаддаг гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа. Гэвч эгэлгүй авьяастай төрсөн хүмүүсийн хувийн амьдрал үргэлжид адармаатай, бүтэл муутай заримдаа бүр зүрх шархлуулам байдаг нь бурхны шоглоом гэлтэй.

Хамгийн анх 2014 оны 5-р сард Сэм Смит жүжичгин Дэйси Ловтой нэр холбогдсон ч удалгүй Сэм Смит ижил хүйстнээ сонирхогч гэдгээ олон нийтэд дэлгэж орхив.

2014 – 2015: Түүнээс хойш түүний хувийн амьдрал олон нийтэд бараг л бүрэн ил болж хамгийн анхны болзоот залуугаар нь бүжигчин, фото модель Жонатан Зейзел гэх залуу тодров. Тэд Сэмийн “Like I Can” дууны клипний зураг авалтын үеэр танилцжээ.

2015 – 2015 оны 8 сар: Тун удалгүй тэрээр Чарли Кинг гэх залуутай “нууцлалын өндөр түвшинд” болзож эхэлжээ. Сэм Смитийг 2015 онд Грэмми авсны дараагаар Чарли Кинг энэ харилцааг эхлүүлсэн гэх. Тэдний харилцаа 6 сар үргэлжилжээ.

2015 – 2016 оны 2-р сар: Дастин Ланс Блэк

Энэ залуу ч мөн гей бөгөөд гэрлэлтээ хүртэл батлуулсан аж. Харин Сэм түүнтэй нөхрөөс нь гадуурх харилцаа үүсгэсэн тухай шуугиан дэгдэж байгаад намжсан юм.

2016 оны 2-р сар – 2016 оны 3-р сар: Модел Жэй Камеллери

2016 он: Энди Ньютон Ли, Сэм хоёр хөгжмийн Coachella наадмын үеэр ихэд дотно байжээ. Гэвч мөн л харилцаа нь удаан үргэлжлээгүй юм.

2019 он: Брэндон Флинн

“13 reasons why” цувралд тоглож олны танил болсон жүжигчин залуутай Сэм саяхнаас болзож эхэлжээ. Тэд гудамжаар хөтлөлцөн явж, сошиал хуудсууддаа хамт байгаа зургаа нийтлэх болов. Харин энэ харилцаа нь хэр удахыг бурхан л мэдэх байх даа…

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!