Таны биед юу юунаас илүү А витамин хэрэгтэй байгааг илэрхийлэх шинж тэмдгүүд

Бүх витаминууд бидний бие махбодийн ажиллагааг зөв зүйтэй явагдахад маш чухал үүргийг гүйцэтгэдэг. Сайн хараа, үр дүнтэй нөхөн үржихүйн систем, эрүүл арьсны цаана А витамин нуугдаж байдаг. Харин энэ төрлийн витамин нь бидний биед дутагдаж эхэлсэн тохиолдолд багагүй асуудал үүсэх учир зайлшгүй нөхөж байх шаардлагатай. Одоо та бүхэндээ биед А витамин дутагдсан үед илрэх шинж тэмдгүүдийг танилцуулъя.

Арьс хуурайшна

А аминдэм нь хүний арьсны эдийг нөхөн сэргээхэд шаардлагатай үндсэн элементүүдийн нэг бөгөөд эргээд арьсыг чийгшүүлдэг. А аминдэмийн дутагдлын үед илрэх маш түгээмэл шинж тэмдэг бол экземийн илрэл ба арьс хуурайшсан үед улайж, загатнаж эхэлнэ.

Оройн цагаар хараа муудна

Nyctalopia гэж нэрлэдэг бөгөөд энэ нь харанхуйд харахад хэцүү болгодог нүдний асуудал юм. Гэрэл багатай орчинд нүдний тогтолцооны хурц байдал суларч, юм харахад хэцүү болж ирдэг.

Батга

Дээр дурдсанчлан, А аминдэм нь арьсны эдийг засдаг. Хэрэв А витамин биед дутагдаж эхэлвэл нүүр хуурайшиж, үүнээс болж илүүдэл тос ялгаруулж, улайлтыг өдөөнө. Иймд А аминдэмийг батгатай холбоотой асуудлыг шийдвэрлэхэд ашиглаж болно.

Шарх удаан эдгэнэ

 

Бие махбодь нь коллагены үйлдвэрлэлийн ачаар богино хугацаанд шархыг эдгээдэг. Энэ уураг нь эрүүл организмд байдаг бөгөөд үүний ачаар арьс, цус нь эрүүл байх аж. А аминдэм нь түүнийг үйлдвэрлэхэд тусалдаг. Тиймээс хэрэв таны шарх эдгэхгүй удаад байвал лууван, жүрж, сүү гэх мэт А аминдэмээр баялаг хүнсийг түлхүү хэрэглээрэй.

Өсөлт удааширна

Энэ бол ялангуяа нялх хүүхэд, бага насны хүүхдүүдэд онцгой анхаарал хандуулах ёстой шинж тэмдгүүдийн нэг юм. Жирэмсний гурав дахь сараас эхлэн А аминдэмийг ууж, хүүхдийг хэвлийд бүрэлдэж эхлэхээс нь анхаарал тавьж байх хэрэгтэй. Энэ нь хүүхдийн нүдний хараа, дархлааг хөгжүүлэх, бие махбодийн өсөлт, эхийн бие махбодийн өөрчлөлтийг хариуцдаг.

Нүд аргах

Үргэлж нүд тань аргаад хэцүү байна уу? Тэгвэл энэ нь мөн л А витамины дутагдалтай холбоотой юм. Хэрэв энэ таагүй байдал хэвээр үргэлжилвэл энэ нь нүдний бүрхэвч сулрах, нүдний хараа алдагдахад хүргэдэг.

А витаминаар баялаг хоол хүнс

  • Өндөг: Чанасан өндөг нь бидний өдөр тутамд авах ёстой А аминдэмийн 8%-ийг агуулдаг.
  • Салмон загас: 100 грамм салмон загасанд өдөрт авах ёстой А аминдэмийн 149% агуулагддаг.
  • Бууцай: Нэг аяга чанасан бууцайнд А аминдэмийн 105 хувь байдаг.
  • Амтат төмс: Энэ бол А аминдэмийн хамгийн сайн эх үүсвэр юм. Учир нь нэг аяганд бидний өдөр тутамдаа хэрэглэх ёстой хэмжээний 122% байдаг.
  • Лууван: Нэг аяга лууванд 148% А витамин агуулагддаг.