Эмэгтэйчүүдийг загварын мэдрэмжгүй харагдуулдаг алдаанууд

Загвар гэдэг нь трэнд дагаж, үүнийг хослуулж өмсөхийн нэр биш. Харин өөрт тохирох хувцас загварыг олж, зөв тохируулж өмсөх нь чухал юм. Тэгвэл та өөрийн стиль имиджээ олж амжсан уу? Хэрэв хараахан амжаагүй бол бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Учир нь та бүхэндээ хувцаслалтаас гаргаж хаях ёстой 5 зүйлийг танилцуулахаар бэлтгээд байгаа юм.

Тохиромжгүй хувцас

Хувцаслалтанд баримтлах хоёр гол дүрэм бий. Эхнийх нь өмссөн хувцас тань тухтай байх хэрэгтэй. Харин хоёр дахь таны сул талыг дарж, давуу талыг гаргах ёстой. Мөн таны хувцаслалт дотоод ертөнцтэй тань нийцэж байх ёстойг анхаараарай.

Өөрт таараагүй хувцас

Хэзээ ч битгий өөртөө багадсан эсвэл хэт томдсон хувцас өмсөж байгаарай. Энэ нь таныг үнэхээр тухгүй төдийгүй мэдрэмжгүй харагдуулна.

Дотуур хувцасны сонголт

Бүсгүйчүүд минь ямар хувцас өмсөж байгаадаа тохируулж, дотуур хувцсаа сонгож байгаарай. Гэрэлтдэг хувцасны дотуур өнгө дагуу, цайруу дотуур хувцас өмсөх хэрэгтэй бол, энгэр цээж ил гарах хар өнгийн цамцан дотуур цагаан хөхний даруулга зүүж болохгүй.

Оймстой сандал

Охид бүсгүйчүүд маань загварын чиг хандлагыг дагаж байна гээд л ёстой таарсан оймсоо сандал дотуур өмсөж багагүй гүйлдсэн. Гэхдээ гарч ирсэн трэнд бүрийг дагах нь таныг загварлаг харагдуулна гэсэн үг биш. Хамгийн гол нь өөрт тохирох хувцас гэдгийг сана. Иймд болсон болоогүй трэндээс гараа татаарай.

Урт түрийтэй өндөр өсгийт

Хаана ямар гутлыг, хэрхэн зохицуулж өмсөх нь чухал байдаг. Үдэшлэг, наадамд урт түрийтэй хар гутлыг төдийлөн сонгож өмсөх хэрэггүй. Энэ нь таныг хуучинсаг, загварын мэдрэмжгүй мэт харагдуулах аюултай. Үүний оронд классик өндөр өсгийт илүүтэй тохирох болов уу.

Брэндийн хуулбар хувцас

Нэг нэгнийхээ дээр гарах гэж гэлдэрсээр бидний амьдрал утга учираа алдлаа. Брэнд хувцас авах мөнгө дутахад дуураймал нэгийг худалдан авах хүмүүс байх юм. Гэхдээ үнэхээр л ориг биш бол, А копи, В копи хамаагүй хэзээ ч бүү ав. Үүний оронд энгийн чамин хувцас аваад өмсчихөж болохгүй гэж үү?