Та тарган биш, ердөө л гэдэс тань хөөгөөд байна. Нэг шөнийн дотор гэдэс багасгах жор

Бусад хэсгээрээ туранхай боловч зөвхөн тос гэдэстэй хүмүүс гэж байдаг. Үүний шалтгааныг та мэдэх үү? Энэ нь таны гэдэс хөөсөнтэй холбоотой юм.

Биеийн өвчин эсэргүүцэх чадвар суларч, үүнийг дагаад хоол боловсруулах эрхтэн тогтолцооны хэвийн үйл ажиллагаа алдагддаг. Ингээд хоол хүнс тохирохоо больж, гэдэс байнга хоржигнох, дүүрэх, өмхий унгас алдаж эхэлдэг байна. Тэгвэл ганц өдрийн дотор гэдэсний хийг гаргаж, багасгах вэ? Энэ асуултын хариулт болгож, нэгэн амттай төдийгүй үр дүнтэй ундааг танилцуулж байна.

 

Орц:

  • Нимбэг – 1 ширхэг
  • Өргөст хэмх – 1 ширхэг
  • Зуун настын шүүс – 1 халбага
  • Яншуй – 1 атга
  • Ус – тал аяга

Бэлтгэх арга:

Бэлтгэх арга нь тун ч энгийн. Нимбэг болон өргөст хэмхээ хальсалж бэлтгэнэ. Үүнийгээ зуун настын шүүс, яншуй, устайгаа хамт блендэрт хийж эргүүлээрэй. Өдөрт нэг аягыг өглөө өлөн дээрээ ууна. Хэрэв бүр илүү үр дүнг хүсч байвал, хоолныхоо хооронд 1 аягыг ууж байгаарай.

 

Энэхүү ундаа нь хоол боловсруулах системийг дэмжиж, шөнө унтаж байхад өөхийг тань шатааж, гэдэсний хийг гаргана. Мөн тус ундаа нь А, В, Е витамин, зэс зэрэг амин дэмүүдээр баялаг бөгөөд энэ нь бидний эрүүл мэндэд ч онцгой тус үзүүлдэг.

Тиймээс зөвхөн гэдэсний хийгээ гаргаж, дүүрэнгээ арилгахын тулд биш, турах болон дархлаагаа дэмжих зорилгоор ууж болох юм.