Алдартнуудын хөгжилтэй бүтэлгүйтлүүд

Алдартнуудын хөгжилтэй бүтэлгүйтлүүдХүн бүрт л эвгүй байдалд орж байсан түүхүүд байдаг. Гэхдээ алдартнуудын хувьд энэ нь багагүй шуугиан дэгдээж, хэд хоногтоо л интернэтээр хөвөрнө. Олон хүнд инээд хөөр бэлэглэж байсан оддын бүтэлгүйтлүүдийг та бүхэндээ хүргэхээр бэлтгээд байна.

Мерил Стрип гутлаа гээсэн нь

“Iron Lady” киноны Маргарет Тэтчерийн дүрээр жүжигчин “BAFTA” шагнал хүртсэн бөгөөд тайз руу гарч, шагналаа авах гэж явахдаа яг л үнсгэлжин мэт гутлаа унагаж гээв. Харин яг л ханхүү мэт Колин Ферт нэг өвдөг дээрээ сөхөрч суун, хадагтайн гутлыг хөлд нь өмсгөж өгчээ. Энэ гайхалтай үйлдэлд нь талархаж, Мерил Стрип жүжигчин эрийг үнсэв. Тэр орой болсон явдал яг л үлгэрт гардаг ханхүү, гүнжийн түүхтэй ижил байгаа биз.

Том Хэнкс фенүүдээ шоглов

Хөтлөгч түүнээс: “Таныг гудамжинд явж байхад фенүүд чинь таараад юу гэж хэлдэг вэ?” гэхэд тэрээр “Форест гүйгээч” л гэдэг хэмээсэн нь интернэт хэрэгчид дунд газар авч, олон хүнд инээд хөөр бэлэглэсэн билээ.

Кети Перри бялуу руу унасан нь

2008 оны Латин Америкийн MTV-ийн шагнал гардуулах ёслолын үеэр дуучин бүсгүй тайзнаа гарч дуугаа дуулсан. Дуугаа дуусгаад тэрээр аварга том ягаан өнгийн бялуу руу үсэрч, үзэгчдэд гэнэтийн бэлэг барьсан бөгөөд бялуун дээрээс буусны дараа ч хальтирч унасан нь олныг хөгжилтэй байлгаж чадсан билээ. Дуучин бүсгүй ичиж зугтах биш, харин ч унасан хэвээрээ инээж байсан нь түүнийг ёстой л улам бүр алдартай болгож чадсан.

Меган Маркл

Английн гүнгийн авхай Меган Маркл Фижигаас Тонгагийн хаант улс руу нисэхээр онгоц руу явахдаа хараа булаам улаан өнгийн даашинз өмссөн байв. Харин түүний гайхалтай даашинзнаас илүүтэй олны анхаарлыг татсан зүйл бол тансаг даашинзны үнийн шошго байсан. Мэдээж энэ үйл явдал хэсэгтээ л шуугиан тарьж, түүний стилистүүд ажлаа хийж чадахгүй байна гэх шүүмжүүд ар араасаа гарч байжээ.

Хамгаалагчид Леонардо ДиКаприог танилгүй үдэшлэгт оруулаагүй

Нэгэн удаа Леонардо Ди Каприо “Halloween”-ий үдэшлэгт оролцохоор явж очжээ. Гэтэл үүдний харуулууд түүнийг таниагүй тул оруулаагүй бөгөөд залууг дүр эсгэгч, худалч гэхчлэн доромжилж, хөөж явуулсан байна. Мэдээж асар том алдаа гаргасан хамгаалагчид ажилгүй болсон гэдэг.

II Элизабет хатан хаан самар хулгайлсан нь

Нэгэн удаа хааны ордонд амттай самар авчруулжээ. Тэд самрыг таваглаж, Букингемийн ордонд тавьж, хүмүүсийг дайлах болсон байна. Харин хатан хаан самар маш хурдан дуусч байгааг анзааран, сэм очиж тавагтай самарнаас атгыг авч, хажууд зогсох хамгаалчид өгч, далд хийхийг захижээ. Дараа нь тэрээр хамгаалагчид хадгалуулсан самраа авч идсэн гэдэг.

Даниел Рэдклифийг орон гэргүй хүнтэй андуурсан

Нэгэн удаа тэрээр найз бүсгүйнхээ хамт, нохойгоо салхилуулж явжээ. Найз бүсгүй нь дэлгүүр рүү явж, тэрээр нохойтойгоо хамт сандал дээр сууж үлдэв. Гэтэл түүний хажууд хэн нэгэн ирснээ, залуу минь кофе авч уугаарай, бас зөв амьдраарай гээд 5 доллар өгсөн аж. Тус сайхан сэтгэлт нэгэн жүжигчин залууг орон гэргүй хэмээн андуурсан нь энэ. Тус явдлаас хойш тэрээр гадагш гарахдаа хувцаслалтандаа багагүй анхаардаг болсон гэнэ.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!