“Харри Поттер” киноны жүжигчид хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Алдарт “Harry Potter” киног ойролцоогоор 10 жилийн хугацаанд хийсэн байдаг. Тэгвэл тус кинонд дүр бүтээсэн жүжигчид өдгөө хаана юу хийж яваа болон ямар төрх байдалтай болсон тухай сонирхож байсан л биз дээ. Тэдний ихэнх нь жүжигчний карьераа үргэлжлүүлэн яваа бол, зарим нь гэрэл зурагчин, хөгжимчин, тамирчин зэрэг болцгоожээ.

Жошуа Хердман (Грегори Гойл)

Мальфоё-ийн найзын дүрийг бүтээсэн бөгөөд өдгөө тулааны урлагаар хичээллэж байгаа аж.

Эванна Линч (Луна Лавгуд)

Тэр өдгөө ч жүжигчний карьераа үргэлжлүүлж, амжилттай яваа.

Харри Меллинг (Дадли Дурсли)

Харригийн үеэлийн дүрийг бүтээсэн тэрээр театр урлагийн сургууль төгсөж, өдгөө театрд жүжиглэдэг байна.

Девон Мюррей (Сиамус Финниган)

Девон Мюррей нь Ирланд гаралтай бөгөөд кинонд тоглохоос өмнө Харри Потерийн тухай юу ч мэддэггүй байв. Тэрээр 6 настай байхаасаа Харри Потер кинонд дүр бүтээж эхэлсэн. Девон хэлэхдээ түүний бүтээсэн дүр түүнийг Ирландад алдартай болгоогүй хэмээжээ.

Бонни Райт (Жинни Уизли)

Тэрээр Харри Потерт тоглож дууссаны дараа өөрийн кино компанийг байгуулж, зохиолч, найруулагч, продюсерээр ажиллаж эхэлсэн байна.

Жеймс ба Оливер Фелпс (Фред, Жорж Уизли)

Тэд одоо ч кинонд дүр бүтээж, урлагтаа үнэнч үлдсэн.

Станислав Яневски (Виктор Крум)

Маш их өрсөлдөөнөөс гарч ирэн, Харри Потер кинонд дүр бүтээж чадсан залуу нь 2011 онд хамгийн сүүлд кинонд тогложээ.

Шон Биггерстаф (Оливер Вуд)

Тэр өдөө ч жүжигчний карьераа амжилттай үргэлжлүүлэхээр хичээж байгаа.

Люк Янгбуд (Ли Жордан)

Дуулах, жүжиглэх чадварыг давхар эзэмшсэн тэрээр өдгөө 10 гаруй телевизийн цувралд дүр бүтээгээд байгаа юм.

Хью Митчелл (Колин Криви)

Харри Потер түүний хувьд анхны кино нь байсан. Үүнээс хойш тэрээр 16 кинонд дүр бүтээгээд байна. Мөн тэрээр дуучин, ая зохиогч, гэрэл зурагчин гэх цолтой.

Мэттью Льюис (Невилл Лонгботтом)

5 цаг гаруй очерлож орсон шалгаруулалтандаа тэнцэж, жүжигчний карьераа эхлүүлсэн билээ. Тэрээр сүүлд “Me before you” кинонд дүр бүтээж, амжилттай карьераа үргэлжлүүлж яваа.

Том Фелтон (Драко Малфой)

Тэрээр өдгөө өөрийн 2 цомгийг гаргаж, урлагийн салбарт хүч үзэж байгаа төдийгүй кинонд ч мөн дүр бүтээж байгаа билээ.