Өглөөг өөдрөг эхлүүлэх шилдэг аргууд

Нойрмог байдлаасаа бүр мөсөн сэрж, ажлын эрч хүчээр дүүрэн өдрийг эхлүүлэхэд тань туслах шалгарсан аргуудыг танд хүргэж байна.

1. Кофендоо давс хийх

Сахарны оронд давс кофендоо хийхэд кофены амт илүү тодордог гэдгийг та мэдэх үү? Чимх давс нь кофены гашуун амтыг дарж, өглөөг эрч хүчтэй эхлүүлэхэд тань том тус хүргэнэ. Гэхдээ давсаа хэтрүүлэх хэрэггүй шүү. Ердөө чимх л байхад хангалттай.

2. Өглөөний цайндаа заавал өндөг хэрэглэж заншаарай

Та өмнө нь Өндөгтэй Вьетнам кофе гэж сонсож байсан уу? Их алдартай шүү. Учир нь өндөгний шартай кофе нь тархинд ялгарах аз жаргалын гормоныг ихэсгэж, эрч хүчтэй байхад тусалдаг. Мөн өндөгтэй өглөөний цайг санал болгоё.

3. Шанцайтай цай, халуун шоколад

Хэрвээ та кофе уудаггүй бол хар цай ууж болно. Хар цайнд каффейн, болон анхаарал төвлөрөлтөнд сайнаар нөлөөлдөг л-теанин гэх бодис агуулагддаг. Эсвэл халуун шоколаданд чимх нунтаг шанцай хийгээд уухад цусан дах сахарын түвшин хэвийн хэмжээнд очиж, ажлын бүтээмжинд эерэгээр нөлөөлдөг байна.

4. Өлөн элгэн дээрээ ус уух

Болж өгвөл лемонтой ус уувал шөнийн турш хуримтлагдсан хорт бодис хүний биеэс гадагшилж, сэтгэхүй, дархлаа, жин хасахад асар их тустай.

5. Овъёостой өглөөний хоол

Овъёос болон бүхэл үрийн талх нарийн боов зэрэг нь ходоодонд ормогцоо цадсан мэт мэдрэмжийг аль болох удаан хугацаанд төрүүлж, таны биеийг хөнгөн байхад тусалж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг “супер” сайжруулан өдрийн турш эрч хүчээр хангана.

6. Дуугаа нэмээд өг

Дуу хөгжим шиг сайн найз, дасгалжуулагч багш байхгүй шүү. Хэмнэл сайтай, доргио дуунууд аз жаргалын гормоныг ялгаруулж, эрч хүчийг тэнцвэржүүлж, танд урам зориг өгнө.

7. Гэгээлэг өнгөөр өөрийгөө “эрхлүүл”

Ягаан, цэнхэр, цагаан суурьтай өнгүүд нь хүний сэтгэлийг өөдрөг болгодог. Орны дэвсгэр даавуу, хөшиг, хивс, хивсэнцэрээ гэгээлэг өнгөтэй болгоорой, өдөр бүр өөдрөг байх болно.

8. Өмнөх өдөр нь өмсөх хувцсаа бэлд

Өмнөх орой нь маргааш өмсөх хувцсаа бэлдсэнээр өглөө цаг хэмнэхээс гадна стрессгүй, эмх цэгцтэй мэдрэмжийг төрүүлж, цэвэр цэмцгэр байхад тань тусална.

9. Ажлаа төлөвлөж бич

Ажлаа толгойндоо төлөвлөдөг ч бичээгүйн улмаас зарим жижиг деталь зүйлсийг мартахад хүргэдэг. Тиймээс хамгийн том чухал ажлуудаа тодоор бичээд, цагаа төлөвлөн завсар зайгаар нь жижиг ажлуудаа амжуулахаар болгож бичээрэй. Хийж дуусгасныхаа дараа нэг нэгээр нь хассанаар хичнээн их ажил амжуулснаа та харах болно.

10. Сэрүүлгээ орноосоо хол тавь

Хол байгаа сэрүүлгийг босож л унтраахаас өөр аргагүй байдаг. Тиймээс таныг найдвартай сэрээх арга бол энэ юм шүү.

11. Ууттай самар, үзэм цүнхэлж яв

Гадуураа чихэр юмуу давсан бүрхүүлгүй цэвэр самар нь өлсөх, цангах мэдрэмжийг дарж уурагаар баялаг тул стрессийг бууруулж, анхаарал төвлөрүүлж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлнэ.

12. Шүдээ угаангаа дасгал хий

Шүдээ угаах зуураа 2-5 минутын дасгал хийснээр нойр бүрэн сэргэж, эрч хүчтэй болно.

13. Нарны илчийг ханатлаа мэдэр

Нарнаас авах илчээр арьсанд дамжиж Д витамин шингэж байдаг учраас стресс, сэтгэл гутралаас сэргийлэх хамгийн сайн байгалийн арга юм.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!