100 жилийн өмнө эмэгтэйчүүдийг хийхийг хориглодог байсан зүйлс

Өнгөрсөн олон зуун жилийн туршид эмэгтэйчүүд өөрсдийн эрхийн төлөө тэмцсээр ирсэн билээ. 100 гаруй жилийн өмнө эмэгтэйчүүдийн орж болохгүй газар, хийж болохгүй зүйлс зэргийг хуулиар зааж өгсөн байв. Өнөөгийн эрх чөлөөт байдалд хүрэхийн тулд тэднийг ямар тууштай, зоригтой байсныг төсөөлөх аргагүй юм. Ингээд хамтдаа 100 жилийн өмнө эмэгтэйчүүд чухам юу хийхийг хүсэвч чаддаггүй байсныг сонирхоцгооё.

Ганцаараа дэлгүүр хэсэх

Эмэгтэйчүүд гэрээс гарах бүртээ эрэгтэй хүнтэй хамт явах ёстой байсан цаг үе гэж бий. Тэр дундаа дэлгүүр орж байгаа бол заавал эр нөхрөө хажуудаа дагуулж явах ёстой бөгөөд энэ нь тэднийг аюул эрсдлээс сэргийлж буй нэгээхэн арга зам хэмээн үздэг байв.

Өмд өмсөх

Зарим улс орнуудад эмэгтэйчүүдийг зөвхөн урт банзал өмсөхийг шаарддаг байжээ. Тэд өмд өмсөх эрхгүй бөгөөд өмд нь эр зориг хийгээд эсэргүүцлийн бэлэг тэмдэгт тооцогдож байсан гэдэг.

Санал өгөх

Тухайн үед эмэгтэйчүүдийн ухааныг доогуур үнэлдэг байсан учир тэднийг санал асуулгад оролцуулдаггүй байжээ.

Банкинд данс нээх, хувийн карттай байх

Урьд нь эмэгтэйчүүд өөрсдийн нэр дээр данс нээх боломжгүй байсан. Эмэгтэйчүүд зээл авах эсвэл кредит карт авах боломжгүй. Хэрэв тэд ганц бие бол аавынх нь гарын үсэг зайлшгүй шаардлагатай болдог байв.

Цэргийн албанд элсэх

Эмэгтэйчүүдийн цэргийн албанд элсэхийг зөвшөөрдөг улс орон маш цөөхөн байсан. Дайн тулааны үед буюу шаардлагатай тохиолдолд л эмэгтэйчүүдийг армид элсүүлдэг байсан гэдэг.

Жирэмслэхээс хамгаалах эм уух

20-р зууны дунд үед зарим улс орнуудад жирэмслэхээс хамгаалах эмийг зөвшөөрч эхэлсэн байдаг. Гэхдээ эхлээд гэрлэсэн эмэгтэйчүүдэд үүнийг зөршөөрсөн бөгөөд ганц бие эмэгтэйчүүд хэдэн жил хүлээх шаардлагатай болсон байна.

Гэрлэсэн бол өөрийн гэсэн паспорт авах

Эмэгтэй нэгэнт хүнтэй гэрлэсэн бол нөхрийнхөө овог дээр нэмэгдэж бичигддэг. Эмэгтэй ганцаараа гадаад улс руу аялж болохгүй. Заавал нөхөртэйгээ хамт явах ёстой.

Жирэмсэн байхдаа ажил эрхлэх

Урьд нь эмэгтэйчүүдийг хүйсээр ялгаварлан гадуурхах явдал их гардаг байсан. Үүний нэг жишээ бол жирэмсэн эмэгтэйг тэр дор нь ажлаас нь халдаг байв. АНУ-д 1978 оныг хүртэл энэхүү хууль хэрэгжиж байжээ.

Хуульч болох

Дээр дурдсанчлан эмэгтэйчүүдийн ухаан, тархийг доогуур үнэлдэг байсан учир тэднийг хуулийн сургуульд явахыг хориглодог байв.