Хайртдаа өөрийн гараар хийж өгч болох валентины бэлгийн санаанууд

Үнэтэй бэлэг хэдийгээр сайхан сэтгэгдэл төрүүлдэг хэдий ч өөрийн гараар хийсэн бэлэг ямагт сэтгэлийг ихээр догдлуулдаг билээ. Удахгүй болох Валентины баяраар хайртдаа юу бэлэглэхээ шийдэж амжаагүй бол дараах санаануудыг туршаад үзээрэй. Таны болон хайртын чинь урмыг хугалахгүй гэдэгт итгэлтэй байна. Танд ГЭГЭЭН ВАЛЕНТИНЫ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!

1. Онцгой дарс

Оргилуун дарс болон улаан виноны шилэн дээр өөрийн мэндчилгээгээ хэвлүүлж наагаад баярын ширээ засах. Хамгийн романтик санаа биш гэж үү? Хэвлэлийн газруудад 1 хоногийн өмнө захиалга өгөхөд л болно. Үнийн хувьд ч боломжийн.

2. Ванны бөмбөлөг

Гайхалтай романтик үдшийг халуун ваннд яагаад өнгөрүүлж болохгүй гэж? Тэр тусмаа өөрийн гараар хийсэн ванны бөмбөлөгтэй байвал бүр янзтай.
Орц: 1 аяга хүнсний сода, тал аяга нимбэгний хуурай хүчи, тал аяган нунтаг жамц давс (ягаан өнгөтэй), 37 мл ургамлын тос/оливын тос, 10 мл ус, 3 мл эфирийн тос, зүрхэн хэлбэртэй хэв, нэмэлтээр цэцгийн жижиглэсэн дэлбээ, лаванда цэцгийн ханд байж болно.

Хийх арга: орцуудаа бүгдийг нь сайтар холиод, зүрхэн хэлбэртэй хэвэнд хийж сайтар дарж тэгшлээд хөргөгчинд 2-4 цаг байлгана.

3. Аяган бялуу

Аяган бялуу худалдаж аваад дээр нь зүрхэн хэлбэртэй чихрээр чимэглэх юмуу, хайраа илчилсэн үгтэй цаасан чимэглэл өлгөж болно. Гайхалтай сэтгэгдэл төрүүлэх болно.

4. Гэр-Спа

Хүнийг халамжилж эрхлүүлэх нь хайртайгаа илэрхийлж буй дээд хэлбэр. Угаалгын өрөөгөө лаагаар чимэглэж, хундага дарс, цэцэгтэйгээр хайртыгаа угтаарай. Дараа нь алжаал тайлах массаж хийж өгвөл жинхэнэ валентин болох болно.

5. Гэрээ цаасан цэцэг, зүрх болон зурагт хуудсуудаар чимэглэж хайртыгаа угтах

6. Өөрийн гараар бялуу хийж өгөх

7. Хэрвээ та зурах сонирхолтой бол хайртынхаа зургийг юмуу романтик сэдэвтэй зураг зурж бэлэглээрэй.

8. Уруулын будгаар дахин давтагдашгүй өвөрмөц хэв шинжтэй зураг зурж жаазанд хийн бэлэглэх

9. Террариум авч өгөх. Террариум гэдэг нь мини-хүлэмж бөгөөд өрөөнд үзэмж нэмдэг эко бэлэг болох юм. Хаанаас авч болох вэ? – Бэлэг дурсгал, цэцгийн дэлгүүр, цайны төрөлжсөн дэлгүүр

10. Зургийн цомог болон өрөөнийхөө ханыг гэр бүлийн болон өөрсдийн зургаараа чимэглэнэ. Хайрт тань үүнийг харах болгондоо инээмсэглэх болно.

11. Хайрын захидал: Зөвхөн валентины баярт зориулж анх танилцсан түүх, анхны сэтгэгдэл, анхны үнсэлт, анхны болзоо, анхны хүүхдээ хараад төрсөн сэтгэгдэл гэх мэт зөвхөн та хоёрын нандин дурсамжийг сануулах тэмдэглэл бичээд өгөх.

12. Зүрхэн хэлбэртэй ээмэг, эсвэл зүүлт.

13. Болзооны хайрцаг бэлэглэх. Өөрсөддөө зориулж хөгжилтэй, зугаатай, өмнө нь хийж үзээгүй зүйлсээ бичсэн болзооны санаанууд гаргаж шилэн хайрцганд хийгээд хайртдаа бэлэглэх.

14. “Нэрийн цай”. Жасмин цай, ногоон цай, хар цайны ханд, лимон, нимбэг, хатаасан жимс, ёотон, бурам гэх мэт орцуудыг өөрийн хэрэглэх хэмжээгээр холин зөвхөн таны taste-ийг мэдрүүлэх цай хийгээд хайртдаа бэлэглэх.

15. “Хайрын дэр” хийж бэлэглэх. Дэрний уутан дээр даавууны будгаар зураг зурах, үг оёх, зүрхэн хэлбэртэй даавуу наах гээд өөрийн хүссэнээр чимэглэж болно.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!