“Frozen 2” кинонд бидний анзаараагүй орхисон нууцууд

Дисней кино компанийн шилдэг анимэйшнуудын нэг “Frozen 2” хүүхэлдэйн кино дэлхий дахинд 1 тэрбум 325 сая ам.долларын ашиг олж, Диснейн кинонуудын дунд хамгийн өндөр орлого олсон кино болж тэргүүлсэн байдаг. Эхний анги нь харин 1 тэрбум 281 сая ам.долларын ашигтай байсан юм. Киноны үйл явдлын гайхалтай өрнөл, компьютер графикийн үзүүштэй хэсгүүд дунд бидний анзаараагүй орхигдуулсан хэсгүүд ч бас үнэхээрийн сонирхол татахаар ажээ.

1. Анна, Элса хоёрын шидэт ой барьж тоглодог хэсэгт тэдний хийсэн цасан хүмүүс дундаас “Big Hero 6” киноны Baymax-ийг олж харах болно.

2. Өшөө ойртуулж харвал “Bolt” киноны Болт нохой ч мөн байх аж.

3. Ахиад сайн хармагц Дамбо ч бас байна.

4. Цасан гоо гүнжийн жижигрүүлсэн дүр ч бас харагдана.

5. “Фрозен 1” кинонд цасан хүн Олафийн Аннатай хэвтдэг дэвсгэр хоёрдугаар анги дээр ч мөн гарна.

6. Кристофоор дүр таалгах тоглоомын үеэр Олаф, Микки хулганын дүрийг бүтээдэг.

7. Хоёрдугаар ангийн эхний хэсэгт Элсагийн сонсдог дуу чимээ “Kulning” гэх шиг сонсогддог. Тэгвэл энэ нь Скандиновчуудын ардын аялга үг ажээ.

8. Хотын хаалганы хоёр талд байх модон сийлбэрүүд нь “Фрозен” киноны дизайнер Майкл Жэймо болон уран сайхны дизайнер Дэвид Вомерсле нарыг дүрсэлсэн байдаг юм байна.

9. Анна, Элса хоёрын ээж Идуна хатан нөхрийнхөө ямар ном уншиж байгааг асуудаг хэсэгт тэрээр “Дани улсын шинэ зохиолчийн бичсэн ном” хэмээн хариулдаг. Ойртуулаад харвал номын хавтсанд Диснейн “Лусын Дагина”-ийн дүрс харагдана.

10. Яагаад заавал Ариел гэж үү? “Лусын Дагина Ариел”-ийн зохиолчийг Ханс Кристиан Андерсен гэдэг бөгөөд тэр Дани улсын зохиолч ажээ.

11. Кристиан Андерсены бичсэн “Лусын Дагина”-ийн эх зохиол дээр Мөсөн хатны тухай мөн гардаг. “Фрозен” киноны үндэс нь эндээс эхлэлтэй. Тиймдээ ч киноны гол дүрүүд болох Крестоф, Анна болон цаа буга Свен нарын нэр ХАНС КРИСТИАН АНДЕРСЕН гэсэн нэрнээс нь үүдэлтэй.

12. Кристоф Аннад зориулж дуулах үеэр алдарт “Queen” хамтлагийн клипийн хэсгээс санаа аван дүрсжүүлсэн.