Хачирхалтай боловч гайхалтай үр дүн өгдөг бие арчилгааны аргууд

Та гоо сайханг юутай холбож ойлгодог вэ? Гоо сайхан нь эрүүл мэндтэй салшгүй холбоотой бөгөөд таны эрүүл байгаа тохиолдолд арьс тань гэрэлтэж, ямар ч асуудалгүй байх болно. Тиймээс арьсаа сайхан байлгахын тулд зөвхөн төрөл бүрийн үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхийн сацуу эрүүл мэнддээ давхар анхаарах учиртай. Иймд та бүхэндээ хэрхэн эрүүл мэнд болон гоо сайхны давхар хамгаалах тухай хэрэгтэй аргуудыг танилцуулж байна.

Нүүр будалтыг төгс харагдуулдаг Солонгос арга

Та нүүр будалтаа аль болох удаан гоё хэвээр нь байлгаж хадгалмаар байгаа биз дээ. Тэгвэл танд нэгэн аргыг зааж өгье. Та нүүрээ будаж дуусаад, дээгүүр нь хөнгөн нунтаг тальк түрхэнэ. Ингээд хүйтэн усанд нүүрээ дүрж, 15-30 секунд байлгаж гаргаад, хатаагаарай. Одоо таны нүүрний будалт илүү сайхан ууссан байх төдийгүй өдрөө дааж, яаж ч халууцаж хөлөрсөн арилахгүй.

Ус болон цагаан цууны тусламжтайгаар хөлний эвгүй үнэрээс салах

Хөлийн таагүй үнэртэй хүмүүс олон байдаг. Энэ нь нян, хөлний мөөгөнцрийн шинж тэмдэг бөгөөд дулаан, чийгтэй нөхцөлд ургадаг. Гэхдээ үүнээс салах хялбархан арга гэж бий. 1:2 цагаан цуу болон усыг хольж бэлтгэнэ. Үүндээ хөлөө дүрж, 20 минут байлгахад хангалттай бөгөөд өдөрт нэг удаа энэ аргыг хэрэглэж байгаарай.

Маалингаар үсний цацлага, гель хийх

Витамин В, магни, Омега 3 тосны хүчил зэргээр баялаг маалингын үр нь буржгар үсийг хэлбэрт оруулахад маш том тус хүргэнэ. Хэрэв таны үс арзайгаад байвал маалингын үрийг ашиглаарай. Маалингын үрийг усанд хийж, 10 минут буцалгаад, шүүсийг нь авна. Үсээ угаасны дараа шүүсээр хуйхандаа иллэг хийж, чийгшүүлнэ. Дараа нь усаар зайлаарай.

Дасгал хийсний дараа цагаан гаатай цай уух

Дасгал хийсний дараа өглөө босоход хамаг бие тань хөндүүр оргиод хэцүү байна уу? Тэгвэл танд цагаан гаатай цай тус болох юм. Цагаан гааг хальсалж, хэрчиж бэлтгээд усанд хийж буцалгана. 10-15 минут буцалгаад гаргаж аваарай. Ингээд цайнаасаа 2-3 аягыг ууж, эрч хүчээ сэлбэж болно. Ингэсэн байхад яаж ч дасгал хийсэн байлаа өглөө нь таны бие буларч, өвдөхгүй.

Өглөөний кофендоо багахан кокосын тос нэмж хийх

Өглөө бүр уудаг кофендоо 1 амны халбага кокосын тос хийж хутгаарай. Энэ нь таны дархлааны системийг сэргээж, тухайн өдрийг эрч хүч дүүрэн эхлүүлэхэд том тус хүргэнэ. Кокосын тос нь цусны даралт тэнцвэржүүлэх, үс болон хумсыг бэхжүүлэх зэрэг маш олон давуу талтай.

Шинэхэн хөлдөөсөн жимс түлхүү хэрэглэх

Бие махбодио эрүүл байлгахын тулд зайлшгүй эрүүл хоол хүнсийг хэрэглэх шаардлагатай. Тэгвэл танд тэр амин дэмийг хөлдөөсөн ногоо өгөх аж. Энэ нь энгийн ногооноос илүү их шим тэжээл агуулдаг бөгөөд илүү эрүүл. Энгийн ногоог хэдэн өдөр хадгалж, хаанаас хурааж ирсэн яаж боловсруулсанг мэдэх боломжгүй байдаг. Харин хөлдөөсөн ногоо нь шинэхэн байх бөгөөд ямар өндөр хараа хяналтан дор үйлдвэрт багладаг учир илүү аюул багатай. Тиймээс хөлдөөсөн ногоог түлхүү хэрэглэж байгаарай. Нэг авчихсан байхад удаан хугацаанд хадгалж идэж болно гэдгээрээ бас нэг давуу талтай.

Гэрийн эд хэрэгслээр биедээ иллэг хийх

Гурилын элдүүрээр хөл, гуяны өвдөлтийг арилгаж болно. Зүгээр л гурилын элдүүрээр хөл, гуяаа хөнгөн дарж элдэхэд хангалттай бөгөөд энэ нь цусны эргэлтийг сайжруулна.
Мөн та газрын теннисийн бөмбөгийг хөл дороо тавьж, хөнгөн эргүүлж байгаарай. Энэ нь хөлийн уланд иллэг болж, алжаал ядаргааг тайлж, маш их амралтыг өгнө.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!