Ямар хөгжим сонсдогоор нь таныг шинжье

Хөгжим бол сэтгэл санаагаар унасан үед тайвшруулагч, эрч хүч ихтэй үед энергийг тогтоон баригч эсвэл бүр дэвэргэн бадраагч ч болдог нөлөө ихтэй зүйл билээ. Хөгжмийн ертөнцөд нийт 41 ерөнхий төрөл, нарийвчлан авч үзвэл 337 төрөл жанрын хөгжим бий гэж үздэг. Харин эдгээрийг ерөнхий хэдхэн төрөлд хамааруулан бид сонсдог байх нь. Тэгвэл ямар төрлийн хөгжим сонсох дуртай, ихэнхдээ сонсдогоор нь таны зан төлөвийг шинжье.

1. Метал, хүнд метал, рок

Рок дотроо гранж, пост гранж, панк, инди рок, алтернатив рок гэх мэт олон төрөлд хуваагддаг. Амьд хөгжим суурилсан төрлийг сонсох дуртай бол бүтээлч сэтгэхүй хамгийн өндөртэй, нарийн торгон мэдрэмжтэй хүмүүс байдаг. Ерөнхийдөө сонгодог хөгжим сонирхогчидтэй үзэл баримтлал болон мөн чанар ижил. Тэд гоо зүйн өндөр мэдрэмжтэй, оюунлаг хүмүүс. Сул тал нь хэтэрхий өөрийнхөөрөө, зөрүүд байх хандлагатай.

2. Сонгодог хөгжим

Нөлөөлөх чадвар ихтэй, интроверт буюу дотогшоо, ухаалаг, оюунлаг хүмүүс. Сонгодог хөгжим сонсогчдийг бусад хөгжим сонсогчидтой өгсөн шалгалтын хариуг харьцуулахад хамаагүй өндөр оноо авдаг гэсэн судалгаа гарчээ.

3. Хип-хоп, рэп хөгжим

Хипхоп дотроо жазз рэп, хип поп, old-school rap, new school hip hop, андерграунд рэп гэх мэт олон төрөлтэй. Сүүлийн үед трап урсгал ихээр дэлгэрч байна. Энэ хөгжмийн урсгалд дуртай хүмүүс илэн далангүй, нээлттэй, өөртөө итгэлтэй хүмүүс байдаг. Мөн либерал үзэлтэй, шударга зарчимч хүмүүс гэжээ.

4. Поп хөгжим

Поп хөгжим сонирхогчид бүтээлч байдлаараа нилээд доогуур үнэлэгддэг, санаа зовомтгой ч нийтэч. Чартуудад дээгүүр явж байгаа дуунуудыг ээлжилж сонсох нь тэдний тогтсон хэмнэл бөгөөд үүгээрээ дотроо юу мэдэрч байгааг илэрхийлэхийг хичээдэг.

5. Жазз, блюз хөгжим

Аливаа зүйлийг ул суурьтай бодож тунгаах нь тэдний хувьд заншил болсон зүйл. Рок хөгжим сонсогчдийн дараагаар орох өндөр бүтээмжтэй хүмүүс. Чамин, тухтай зүйлсээс таашаал авах дуртай.

6. Каунтри хөгжим

Хөдөлмөрч, дайчин хүмүүс. Олон хүний эвийг олж чаддаг, хуучинсаг үзэл баримтлалтай. Нийтэч – энэ зандаа хамгийн их дуртай, түүнээсээ аз жаргалыг мэдэрдэг.

7. Электорник, эрчимт хэмнэлтэй хөгжим

Клубын өнгө аястай, deep-house, tropical house хөгжимд сонирхогч нар өнгөн талаасаа зугаа цэнгээнд дуртай, хөнгөн хүмүүс мэт боловч аливаа зүйлийг эмзэглэлгүйгээр хүлээн авч чаддаг, хүнд тусархуу, өөдрөг голдуу хүмүүс байдаг ажээ.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!