Ижил загвартай хувцас Кейт Миддлетэн болон Меган Маркл нарт өөр өөрөөр амилдаг

Ханхүү Харри болон Меган Маркл нарын хуримын дараа хатан хааны гэр бүлийнхний фенүүд хоёр талд хуваагдаж эхэлсэн. Зарим нь шинэхэн гүнгийн авхайг бишэрч, хайрлах болсон бол, зарим нь хатан хааны гэр бүлийн шигтгээ болсон Кейт Миддлитенг үргэлжлүүлэн дэмжиж, хар буруу бүхнээс хамгаалж, өмгөөлсөөр байх аж. Эмэгтэй хүний гол чимэг болох хувцас хамгийн ихээр олны анхаарлыг татдаг учир гүнгийн авхай нарын өмссөн ижил төстэй хувцаснаас болж, хүмүүсийн дунд талцсан маргаан үүсдэг байна.

1.

Хар дээр цэцэг, амьтан, ургамалтай тансаг даашинз өмссөн авхай нар. Меган Марклын тухайд илүү загварлаг өнгө аясыг тодотгосон даашинз өмссөн бол, Кейт илүү классик загварыг сонгожээ.

2.

Меганы тухайд хамаг анхаарал түүний хүзүү, цээжин дээр төвлөрнө. Харин Кейтийн даашинз илүү эмэгтэйлэг байдлыг тодотгох бөгөөд үүн дээр тохируулж, үсээ дээш шуусан нь даашинзыг сайн харж чадахад тусалж байна.

3.

Хувцаслалт нь бараг ижил боловч даашинзны урт, өнгө нь энд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ. Богино даашинз өмссөн Меган илүү залуу харагдаж байна.

4.

Ижил загвартай боловч, тэдний өмссөн даашинз нь тэс өөр харагдах аж. Кейтийн тухайд ихэвчлэн урт даашинз өмсдөг бол, Меган үүнд төдийлөн анхаарал хандуулдаггүй. Таны бодлоор хэнд нь илүү зохиж байна вэ?

5.

Тэдний стилл имидж тэс өөр болох нь энэ зурагнаас тод харагдана. Кейт ихэвчлэн эмэгтэйлэг, классик загварын хувцас өмсдөг бол, Меган илүү орчин үеийн хувцасладаг.

6.

Ижил цамцыг өөр өөр загвараар өмсчээ

7.

8.

9.

10.

11.

12.