Хятад улс ердөө 10 хоногийн дотор Коронавирусын халдвар авсан өвчтөнүүдийг эмчлэх эмнэлэг барьжээ

Коронавирус нь Хятадад аймшигт аюулын харанга дэгдүүлсэн хэвээр байна. 40,000 гаруй хүн халдвар авсан гэж мэдэгдсэн байгаа бөгөөд энэ тоо нь өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байна. Бүх өвчтөнүүдийг эмчлэхийн тулд хүмүүст аль болох түргэн тусламж үзүүлэх боломжтой шинэ эмнэлгүүд хэрэг болсон ба Хятад улс 10 хоногийн дотор коронавирусын халдвартай өвчтнүүдийг эмчлэх шинэ эмнэлэг барьж чадсан нь дэлхий нийтийг гайхшруулаад байна.

Хятадын Ухань хотод 1-р сарын сүүлээр коронавирусаар халдвар авсан өвчтнүүдийг эмчлэх шинэ эмнэлгийн барилгын ажил эхэлжээ.

Ухань хотод коронавирусын дэгдэлт ихэсч байхтай зэрэгцэн барилгын ажил ахицтай урагшилсаар…

Барилгын ажил маш хурдацтай явагдсан бөгөөд олон зуун ажилчид, машин механизмууд гайхамшгийг бүтээжээ.

Ажилчид барилгын талбайгаа орхилгүй хэдхэн минут ч болов нүдээ аньж амарч аваад, буцаад ажилдаа орно.

Бямба гарагийн (2-р сарын 8) байдлаар тус эмнэлэг албан ёсоор нээгдэж, одоо өвчтөнүүдийг хүлээн авч байна.

Эмнэлгийн ажилчдын баг анхны өвчтөнүүдээ авлаа

Шинэ эмнэлэгийн нэр нь “Лэйшеншан” бөгөөд энэ нь “Уулын аянга Бурхан” гэсэн утгатай аж.

Тус эмнэлэг нь 1600 орчим ортой

Ажилтнууд халдвартай өвчтнүүдийг эмчлэхийн тулд чадах бүхнээ хийж байна. Эдгэрсэн хүмүүсийн тоо нас барагсдын тооноос хэд дахин илүү байгаа гэх баяртай мэдээ гарсаар байгаа билээ.

Ажилчид багахан цаг зав гаргаж, эмнэлэг дээрээ хоолоо идэж байна

Хэт урт дараалал үүсгэхээс сэргийлж, эмнэлгийн үүд хаалгыг яг л үзэсгэлэн худалдааны төв мэтээр барьжээ

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!