Алдартай брэндийн барааг хуурамч, дуураймлаас ялгах таних тэмдгүүд

Хамаг мөнгөө шавхан байж авсан брэндийн бараа тань хуурамч байвал яах вэ? Өнөөгийн залуус мэдлэг, боловсролтой болсон учир хуурамч барааг жинхэнээс шалгаж чаддаг байх хэрэгтэй. Тиймээс одоо бидний хүргэх мэдээллийг анхаарч уншиж, алдартай брэндүүдийн нэрийн хуудас болсон бараануудын онцлох тэмдэгүүдийг тогтоогоод аваарай.

Тимберланд гутал

Карамель өнгийн ул. Ойртоод харахад тунгалаг мэт харагдана.  Компанийн лого, брэндийн нэрийг гутлан дээр бичиж өгсөн байгаа.

Хөлийн шагай орчим хэсэгт байх лого нь маш цэвэрхэн байх ёстой.

Гутлын үдээсний нүх нь төмрөөр хүрээлэгдсэн байх бөгөөд эрэгтэй гутланд 7, эмэгтэй гутланд 6 байдаг.

Гутал дээрх бүх оёдлууд нь цагаан утсаар хийгдсэн байдаг.

Pandora бугуйвч

Оригинал мөнгөн бугуйвч нь цайвар эсвэл гялалзсан биш байдаг.

Бугуйвч нь хэлбэрээ төгс барьж, яаж ч дарж, цохиж байсан хэлбэрээ алдахгүй.

Бугуйвчны чагтны дэргэд байх дугуйн дээр “Pandora” хэмээн брэндийн нэрийг бичсэн байх болно. Мөн дэргэд нь титэмтэй О үсэг байх аж.

Levi’s жинсэн өмд

Оригинал өмдний оёдол диагноль буюу ташуу байх аж.

Жинсэн өмдний арын халаас нь бүргэдийн дэвэлттэй төстэй 2 мөр бүхий оёдолтой байдаг.

Левийн бүх жинсэн өмдөнд арьсан шошго, баруун хойд халааснаас дээш байрладаг. Шошгон дээр лого, лоозон, хэмжээ, загварын дугаар, жинсэн өмд урах гэж байгаа морьтой жолооч нарын зураг харагдана.

Баруун арын халаасанд оёсон жижиг туг нь улаан эсвэл өөр өнгөтэй байж болно. Үүний дээр Левийн бичээс, заримдаа R үсэг нь байдаг.

Лакосте Поло

Lacoste матрыг нарийн сайн харах хэрэгтэй. Түүний нүд, шүд, сарвуу, эрүүг харж болно. Матрын бие нь тод ногоон, сүүл нь нуруу хэсэгтэй паралель үүсгэнэ.

Футволкны захан дээр цагаан өнгийн лого болон хэмжээг нь илэрхийлсэн улаан тоо байна. Эрэгтэй загваруудын хувьд энэ нь нэг, эмэгтэй загвар дээр хоёр байдаг.

Товчыг сайн ажиглаж чадвал та хууртахгүй. Хуурамч цамцны товч 4 нүхтэй байдаг бол, оригинал цамцны товч 2 нүхтэй байх аж.

Guess цаг

Цагны оосор метал, силикон эсвэл байгалийн арьсаар хийсэн. Бүтээгдэхүүний тааламжгүй үнэр, жигд бус өнгө, оосор, зураас, үрэлт нь хуурамч гэдгийн илэрхийлэл болно.

Цагны ар талд шаардлагатай мэдээллүүд байх аж. Брэндийн нэр бүхий лого, цагны материал (ихэвчлэн ган), Японы Movt сийлсэн цагны хөдөлгөөний өгөгдөл гэх зэрэг үндсэн мэдээллийг бичсэн байна.

“Майкл Корс” цүнх

Цүнхэнд өнгө, материал, параметр, үнийг доллараар бичсэн, тусгай бар код бүхий үндсэн мэдээлэл агуулсан карамель бор өнгөтэй шошгыг зүүж өгсөн байдаг.

Цүнхний бүх эдлэл хэрэгсэл дээр брэндийн нэрийг бичсэн байна.

Цүнхний материалыг сайтар анзаарч үзэх хэрэгтэй.

Supreme малгайтай цамц

Цамцны хүзүү болон энгэр хэсэгт брэндийн нэрийг бичсэн улаан тэмдэг байна.

Арчилгааны зааврыг байрлуулсан дотоод шошгон дээр бүтээгдэхүүнийг индүүдэхгүй байх зөвлөмж байх ёстой. Хуулбар үйлдвэрлэгчид үүнийг ихэнхдээ мартсан байдаг.

Хэрэв та анхны цамцыг дотор тал руу нь эргүүлбэл логоны арын хэсэгт цагаан утаснууд харагдах ёстой.

Burberry ороолт

Оригинал ороолт нь үргэлж тэгш шугамууд, нягт бүтэцтэй байдаг.

Бүтээгдэхүүнд хавсаргасан шошгон дээрх брендийн нэрийг том үсгээр бичих ёстой. Мөн шошгон дээр гарал үүслийн улс, ороолтны найрлагын талаархи мэдээллийг агуулсан байх аж.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!