Фитнест явж эхлэх гэж байгаа хүмүүсийн заавал мэдэж авах ёстой зүйлс

Статистик мэдээллээс харахад ихэнх хүмүүс 1-р сараас биеийн тамирын зааланд очиж эхэлдэг бөгөөд тэдний 80% нь удалгүй бэлтгэл сургуулилтаа зогсоодог. Сарын төлбөр өндөр байдаг тул зарим хүмүүс явахаа больдог бол, зарим нэг нь залхуурч бууж өгсөөр гэрийн зүг оддог билээ. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ фитнес зааланд илүү олон сар хичээллэж, үр дүнтэй байхад туслах аргууд болон яаж олон асуудлаас сэргийлэх зэрэг зөвлөгөөнүүдийг хүргэхээр бэлтгээд байна.

  • Фитнес дээр байгаа зургаа авсан охидууд үргэлж нүүрээ гоё гэгч нь будсан харагддаг. Тэднийг дуурайж, будагтай нүүртэй фитнес рүү орох тухай бодоод ч хэрэггүй. Нүүрний будаг нь таны арьсыг бөглөх бөгөөд дасгал хийх үед хөлөрснөөр арьсны нүхүүд томорч, батга үүсэх том аюул нүүрлэнэ.
  • Дасгал хийхдээ үргэлж пүүз өмсөх хэрэгтэй. Зарим хүмүүс зүгээр тавчик өмсөөд хийж болох юм байна хэмээн андуу ойлгож, өөрийнхөөрөө зүтгэх нь бий. Гэхдээ пүүз өмсөх нь таны хөлийг төрөл бүрийн аюулаас хамгаалж байгаа төдийгүй дасгалыг зөв хийхэд маш том дэмжлэг үзүүлнэ.
  • Олон хүмүүс даавуун хувцас өмсөхийг илүүд үздэг – хөнгөн, угаахад хялбар, бас амьсгалдаг. Гэсэн хэдий ч даавуу нь биеэс ялгарсан хөлсийг өөртөө шингээн авч хадгалдаг. Энэ нь удаан хугацаанд чийгтэй хэвээр байх учир биед таагүй мэдрэмж төрүүлнэ. Харин синтетик даавуун материалтай хувцасны тухайд хөлсийг шингээж, амархан хатах учир өмсөхөд илүү тохиромжтой.
  • Загварлаг, тансаг харагдах гэхээс илүүтэй биед тухтай хувцас өмсөж байгаарай. Тэнд та загвар үзүүлэх гэж биш, дасгал хийх гэж ирснээ сана.

  • Фитнес зааланд футволк, шортноос илүүтэй өмд, цамц өмсөөд орж байгаарай. Нэгдүгээрт та нүцгэн биеэрээ төхөөрөмжинд хүрэх бөгөөд энэ нь бохир байж мэднэ. Хоёрдугаарт дасгал хөдөлгөөн хийж хөлс гарсны дараа таны хөлс төхөөрөмжинд наалдаж үлдэх ба энэ нь дараа дараагийн дасгал хийх хүмүүст таагүй санагдана.
  • Дасгалд орохоос өмнө сүрчиг, төрөл бүрийн үнэртүүлэгч хэрэглэж болохгүй. Фитнесийн агаар нь чийглэг байдаг учир таны үнэр хэт хурц үнэртэж, бусад хүмүүсийн толгойг өвтгөж, харшлыг хөдөлгөж мэднэ.

  • Дасгалд орохын өмнө эрч хүчээ сэргээхийн тулд төрөл бүрийн энергийн ундаанаас илүүтэй хар кофе ууж байгаарай. Энэ нь таныг сэргээгээд зогсохгүй калор их хэмжээгээр шатаахад тусладаг.
  • Фитнест явж байгаа л бол уураг уух ёстой гэх утгагүй бодлыг толгойноосоо авч хая. Хамгийн эхэнд багштайгаа сайтар зөвлөлдөж, уураг шаардлагатай эсэхийг мэдсэний дараа шийдвэрээ гаргаж болно.
  • Дасгал хийхээс 1-2 цагийн өмнө юм идэж болно.

  • Дасгал ихээр хийгээд, хэт их ачаалал авсан бол таны сарын тэмдгийн мөчлөг алдагдаж, бага зэрэг хойшилж магадгүйг анхаараарай.
  • Тогтмол дасгал хийдэг эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн өвдөлт багасч, заримдаа өвдөлт нь мэдрэгдэхгүй болдог.
  • Хэрэв та дасгалынхаа дараа шууд шүршүүрт орохгүй бол өгзөг дээр жижиг тууралт, үрэвсэл гарч болзошгүй. Энэ нь хөлс, бохирдол, үрэлтийн улмаас гарч ирдэг.