Дэлхийг илүү дулаахан, гэрэлтэй болгохоор илгээгдсэн гэлтэй сайхан сэтгэлт хүмүүс

Та дэлхийг ямар нүдээр хардаг вэ? Орчин үеийн хүмүүс хүнлэг сэтгэлгүй, өөрөөсөө бусдыг боддоггүй, хүйтэн хөндий болчихсон гэх зэрэг сөрөг бодлуудыг л тээж явдаг юм биш биз. Тийм бол энэ бодлоо толгойноосоо авч хаян, сайн сайхан бүхнийг нүдээ том нээн харж байгаарай. Ядаж л та ч энэ дэлхийг илүү гэрэл гэгээтэй болоход том тус хүргэж чадна гэдгээ санаарай. Хүмүүсийг муухай байна гэж гомдоллохын оронд гэрэл асааж, бусдад хайрыг түгээж яваарай. Өнөөдөр та бүхэндээ бусдад халуун дулаан сэтгэлээр хандаж, дэлхий нийтэд хайрыг түгээж яваа хүмүүсийн бяцхан түүхүүдийг хуваалцахаар бэлтгэлээ.

Рестораны зөөг залуу хоолоо идэж чадахгүй байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусалж байна

Танихгүй хүнд ясны чөмөгөө хандивласан залуу

13 жилийн турш өдөр бүр, нартай, бороотой ялгалгүй хог түүж, өглөөний алхалтаа хийдэг өвөө

Орон гэргүй хүмүүсийн үсийг үнэгүй засч өгч байна

Энэ залуу далайн эрэг дээрээс мянга мянган тамхины ишийг түүж цэвэрлэсэн

Жил бүр Валентины өдрөөр энэ залуу бэлэвсэрч үлдсэн, ганц бие ээжүүдийг өдрийн зоогонд урьж, сарнай өгдөг

Өвчтэй хүүхдүүдэд зориулж 45 зузаан хөнжил өөрийн гараар нэхэж бэлэглэжээ

Аав ээжийг нь хоолоо тухтай идэх боломжийг олгож, хүүхдийг нь аргадаж өгөх зөөгч

300 гаруй орон гэргүй хүмүүсийг нэг өдөр цадтал нь хооллосон

“Вьетнам руу аялж явсан залуугийн мотоцикл эвдрэхэд тус залуу 3 миль замыг скүүтэрээр туулж, тэдэнд тусламж дуудаж өгсөн”

Онгоцноосоо хоцроод уйлж суусан над дээр танихгүй залуу ирээд, хамт хөзөр тоглож, намайг сэргээсэн

Зул сарын баярын дараа жил бүр энэ залуу дэлгүүрт ирээд зарагдалгүй үлдсэн бүх санта малгайг худалдан авч, ирэх жилийн баярт бэлдэж, эмнэлгийн хүүхдүүдэд хадгалдаг

Ах маань тэмцээнд оролцож байгаад бэртээд, үргэлжлүүлж чадаагүй. Харин тус тэмцээнд түрүүлсэн залуу медалиа авч ирж, эмнэлэгт ухаангүй байгаа залууд эр зоригийн илэрхийлэл болгон бэлэглэжээ

Машин эвдрээд яахаа мэдэхгүй зогсож байхад энэ залуус ирээд тэр дор нь засаад өгчихсөн

Гудамжинд даарч зогсох мууранд дулаан гэр бэлдэж өгсөн байна

Цагдаагийн газраас яаралтай цус хэрэгтэй байна гэхэд хүмүүс цусаа өгөх гээд оочирлож байна

Гудамжинд ухаан балартаж унасан залуугийн амийг аварсан ачит залуу