Амьдралаас хол тасарсан хачирхалтай зүйлсийг харуулдаг киноны хэсгүүд

Киног илүү сонирхолтой болгохын тулд найруулагчид амьдралаас хол тасархай зүйлсийг кинондоо оруулж ирдэг. Найруулагч бүр үүнийг нь кинондоо ашиглаж, дагаж мөрдсөнөөр хүмүүс үүнийг нь амьдрал дээр ч бодитой мэтээр ойлгодог болчихсон байдаг. Тэгвэл одоо хамтдаа кинон дээрээс харж болох ч, амьдрал дээр харах боломжгүй үзэгдлүүдийг сонирхьё.

Цаг агаарын нөхцөл байдалд тохироогүй хувцас өмсөх

Гадаа хөлдөж үхэм хүйтэн байхад яагаад нимгэн хүрэм өмсөж, малгайчгүй зогсож байна гэж бодож байна. Энэ нь ердөө тухайн дүр загварлаг, дэгжин байдлаа алдахгүй гэсэндээ л хийж буй үйлдэл юм. Бодит амьдрал дээр өвлийн хүйтэнд ингээд зогсвол өнөөх хүн нь ханиад хүрч, хатгаа аваад зогсохгүй чихээ хөлдөөнө.

Хүмүүст хиймэл амьсгаа хийж, ухаан оруулдаг

Энэ үзэгдэл кинонууд дээр маш түгээмэл ажиглагддаг. Сүүлдээ хүмүүс хэн нэгэн ухаан алдаад унасан байвал, шууд очоод кинон дээрээс харснаараа хиймэл амьсгаа хийх гэж оролддог болсон. Гэхдээ энэ нь маш буруу хийгээд аюултай болохыг анхаараарай. Зүгээр л нэг цээжин дээр нь хоёр гараараа дараад, ухаан оруулчихна гэж байхгүй учир эхлээд энэ талаар та судалсан, дадлага хийсэн, мэргэжлийн хүнээр заалгасан байх ёстой. Учир нь та хүний амь настай харьцаж байгаа гэдгээ мартаж болохгүй.

25 насандаа хэдийн амжилтанд хүрсэн байдаг

Мэдээж бага залуу насандаа хэдийн амжилтанд хүрсэн, хөрөнгө чинээг уул овоо мэт босгож чадсан гайхалтай хүмүүс олон бий. Гэхдээ энэ нь тийм ч түгээмэл биш. Харин кинон дээр энэ нь түгээмэл мэт харагддаг нь охидыг 25 настай, чинээлэг ханхүүтэй уулзах мөрөөдөл тээхэд хүргэсэн. Харамсалтай нь бодит амьдрал дээр байгаа 25 настай залуус бүгд л амьдралаа босгох гэж хичээсэн, хараахан өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгөтэй болж амжаагүй, зарим нэг нь ухаан ч суугаагүй, өдөр бүрийг шоу цэнгээн гэж өнгөрүүлж яваа гэдгийг хүлээн зөвшөөрөөрэй.

Хаалга тогших төдийд үүдээ тайлдаг 

Кинон дээр аль нэг дүр айлын хаалгыг тогшиход яг л хаалгаа тогшихыг хүлээж байсан мэт хэн нэгэн маш хурдан тайлдаг. Гэхдээ мэдээж энэ нь бодит амьдралаас гажна. Амьдрал дээр хаалга тогшсоны дараа ядаж л 2-3 минут хүлээж зогсоход хүрдэг. Заримдаа бүр удаж, уур хүргэж, хаалгаа нүдэж, хамаг бухимдлаа барахад хүргэх нь бий. Хэрвээ үнэхээр л кинон дээрх шиг хаалганд хүрэх төдийд онгойлгодог бол хэчнээн сайхан бэ?

Үсээ хамаагүй хайчлаад л, модель шиг харагдаж чадна

Эмэгтэй дүрүүд өөрийгөө шинэчлэх, эсвэл өөртөө дургүй хүрэх зэрэг үед үсээ хамаагүй хайчилж эхэлдэг. Үнэхээр арай ч дээ гэмээр ямар ч мэдрэмжгүй хайчлана. Хамгийн гайхалтай нь тэгж хайчилсан үс нь чадварлаг үсчинээр тайруулсан мэт төгс харагдана гээч.

Ядуу хүмүүс баян харагдана

Кинон дээр ядуу хүмүүс үнэхээр амьдрал дээрх ядуу хүмүүс шиг харагддаггүй. Ядуу гэчихээд л биднээс тансаг хувцас өмсөөд байхад юу ч хэлэх вэ дээ. Сүүлдээ бараг өөрийнхөө ядууг гайхаад дуусах юм. Тэднийг хаанаас яаж мөнгө олоод байгаа нь кинон дээр харагдахгүй ч, тэд мөнгөтэй, үргэлж ресторанд хоол идэж, загварлаг хувцас хүртэл өмсөнө.

Эмэгтэйчүүд хэдэн өдрийн турш өндөр өсгийт өмсөнө

Кино бүтээгчид үргэлж гайхалтай, бодит бус хүмүүсийн тухай кино хийдэгт гайхах зүйлгүй. Эмэгтэйчүүд байнга өсгийтэй гутал өмсөж, өсгийтэй гуталтайгаа гүйж, зодолдож, зарим нь бүр гуталтайгаа унтах нь холгүй. Тэднийг өсгийтэй гутланд тэгтлээ дуртай гэж бодож байна уу? Тийм бол та амьдралаас тасарчихсан байгаа бололтой.