Одууд юунд хамгийн их харамсдаг вэ?

Их хэмжээний хөрөнгө мөнгө, нэр хүнд, гоо үзэсгэлэн байгаа цагт амьдралд харамсах зүйл ганц ч үгүй мэт. Гэхдээ л энэ бүхнийг өөртөө цогцлоосон олны танил алдартнуудын амьдралд өөр өөр гэмшил харамсал байдаг аж. Танд сонирхолтой санагдах болов уу…

1. Дуучин Майли Сайрус

Этгээд имижтэй дуучны хамгийн их харамсдаг зүйл нь “Wrecking Ball” дууны клип аж. Аварга том нураагч бөмбөгөн дээр шалдан сууж нааш цааш савлах дүрс бүхий энэ клип цацагдсан даруйдаа олон хүнийг ангайлгасан билээ.

2. Жүжигчин София Турнер

“Хаадын Тоглоом” цуврал эхлэх үеэр 13 настай байсан бол төгсгөлийн ангийн зураг авалт дуусахад 23 хүрч байжээ. Энэ хугацаанд коллежид сурч, мэргэжил эзэмшиж амжаагүйдээ тэр их харамсдаг гэнэ.

3. Реппер Канье Вест

Реппер Канье Вест 2013 онд цацагдаж байсан “Bound 2” клипэндээ эхнэр Ким Кардашианы хамт тоглож байсан. Харин энэ клипэндээ өшөө илүү, бүтэн нүцгэн хэсгээ нэмж оруулах байсан гэжээ.

4. Жүжигчин Кэйт Винслет

Тэрээр “Титаник” кинонд тоглосон хэсэг бүрээ үзээд, өөрийгөө маш их голдог гэнэ. Ядаж л 20-р зууны үеийн язгууртан Англичуудын амьдралын хэв маягийг харуулсан кинонд хангалттай Бритиш аялгаар яриагүйдээ, ер нь л сцен болгонд илүү сайн тоглож чадаагүйдээ харамсдаг гэж нэгэн ярилцлагандаа дурьджээ.

5. Жүжигчин Роберт Паттинсон

“Twilight” киноны Эдвард Каллены дүрийнхээ талаар “Empire” сэтгүүлд өгсөн ярилцлагандаа: “Хэрвээ номыг нь унших юм бол Эдвард Каллен гэгч цус сорогч гаднаасаа төгс төгөлдөр үзэмжтэй нэгэн. Гэтэл очиж очиж энэ дүрд нь над шиг хачин хүн тоглочихсон…” хэмээн хошигножээ.

6. Сагсан бөмбөгийн тамирчин Ламар Одом

Ламар Одом-ийн ганц харамсал нь Клое Кардашианыг хуурч, өөр бүсгүйтэй нэр холбогдсон явдал гэжээ. Тэдний гэрлэлт 2009-2016 оны хооронд буюу Ламар Одомын гэр бүлээс гадуур харилцаатай болсон нь баригдах хүртэл үргэлжилсэн юм.

7. Жүжигчин Женнифер Аннистон

“Friends” цувралын Рэйчелийн дүрд дургүй хүн бий гэж үү? Энэ дүрээс эхлээд л түүний богино . засалттай шулуун үс трэнд болж, салшгүй нэг хэсэг нь болсон. Хачирхалтай нь тэр өөрөө энэ үсэндээ дургүй, олон жил үргэлжилсэн “Найзууд” киноны зураг авалтанд ганц имижээрээ байсандаа харамсдаг гэнэ.

8. Жастин Тимберлэйк

2004 оны Америкийн хөлбөмбөгийн “Super Bowl Half Time Show”-ны нээлтийг дуучин Жастин Тимберлэйк, Жанет Жэксон нар нээж байв. Гэтэл шоуны дундуур Жанет Жексоны гадуур хувцасны энгэр задарч, хөх нь тэр чигтээ гарч асар том шуугиан дэгдээсэн юм. Тэд хоёул яахаа мэдэхгүй, цочролд орцгоосон бөгөөд шоуны дараагаар Жанет Жексон гүн хямралд орж, бүх бурууг өөртөө тохож байлаа. Харин Жастин Тимберлэйк ийм зүйл болсонд зөвхөн Жанет Жексоныг буруутгаж, түүнийг эвгүй байдлаас гарахад нь туслах зэргээр нөхцөл байдлыг гартаа авч чадаагүй аминчхан зан гаргаж байсандаа одоо хүртэл харамсдаг гэнэ.

9. Жүжигчин Бен Аффлек

Түүний тоглосон “Daredevil” хэмээх кино үнэлгээ тааруухан, уйтгартай кино болсон байдаг. Хэдийгээр тэр тоглосон бүх дүрүүддээ дуртай ч ганцхан энэ кинонд тоглож, нэр хүндээ доош оруулсандаа одоог хүртэл харамсдаг тухайгаа нэгэн ярилцлагандаа дурьджээ.

10. Дуучин Бритни Спирс

Тэрээр экс нөхөр Кевин Федерлинтэй хамтран өөрсдийн гэрлэлт, хамтын амьдралын талаарх “Chaotic” хэмээх нэртэй реалити шоу гаргаж байжээ. Энэ нь түүний амьдралдаа хийж байсан хамгийн тэнэг үйлдэл , ахин хэзээ ч ийм зүйл хийхгүй гэж ярилцлага өгсөн байна.

11. Жүжигчин Жессика Бейл

Жастин Тимберлейкийн эхнэр гэдгээр нь түүнийг бид сайн мэднэ. Тэрээр 17 насандаа “Gear” сэтгүүлд нүцгэн зургаа авахуулж байсандаа өнөө хэр харамсдаг гэнэ.

12. Жүжигчин Мэтт Дэмон

Түүнийг алдартай болгосон кинонуудын нэг нь Жэсон Борн. Гэтэл тэр энэ дүрдээ тун дургүй, заримдаа яах гэж тоглосноо ойлгодоггүй хэмээн учир битүүлэг нэгэн ярилцлага өгсөн байдаг.

13. Крис Женнер

Реалити шоу болон косметик компанийн эзэн тэрбээр экс нөхөр Роберт Кардашианаас салсандаа одоог хүртэл харамсдаг гэнэ.

14. Мария Кэри

Түүний тоглосон “Glitter” хэмээх кино бий. Үүнийх нь тухай хүмүүс ярих болгонд дургүйцдэг ажээ. Гэвч үүнээс асар их туршлага хуримтлуулсан, харин ахиж иймэрхүү зүйлээр оролдох нь миний хийх ажил биш гэдгийг ойлгосон гэжээ.