Худлаа ярьж буй хүнийг мэдэх 10 арга

Худлаа ярьж байгаа хүмүүсийн 54% нь баригдчихдаг гэсэн судалгаа бий. түүнчлэн дотогшоо үг дуу цөөтэй хүмүүсээс илүү нийтэч, яриа хүмүүс их худлаа ярьдаг, тэдний 82% нь баригдахгүй байж чаддаг гэнэ шүү. Яагаад хүмүүс худлаа ярихдаа илт мэдэгддэг юм бэ? Хариултыг эндээс…

1. Хоолойны өнгө өөрчлөгддөг

Хүн үнэн ярьж байхдаа ярианы сэдэв болон сэтгэл хөдлөлөөсөө хамаарч дууны өнгөө аажуухан, тайван байдлаар өөрчилдөг бол худлаа ярьж байгаа үедээ яриа нь түргэн хэмнэлтэй болох, хоолойны өнгө нь нарийн болох шинж илэрдэг байна.

2. “Гүрийх”

Нэг үзэл баримтлал дээрээ наашаа ч үгүй, цаашаа ч үгүй бат байж, худлаа байх магадлал нь илт давамгай байхад мэлзэж байгаа бол 90 хувьтай худлаа байдаг. Түүнчлэн яриан дундаа хөдөлгөөнөө анзаарагдахуйц хязгаарлах, биеэ барих, гар хөл нь тэгш хэвээрээ байх, яриан дундаа шүлсээ олон удаа залгих зэрэг үйлдэл хийдэг байна.

3. Яриа, биеийн хэлэмж хоёр нь зөрөх

“Баярлалаа” гэж хэлж байгаа хэрнээ хөмсгөө зангидах, хоолойны өнгө нь хүйтэн хөшүүн байвал тухайн хүн жинхнээсээ баярлаагүй л болов уу. Энэ мэтчилэн яриа, биеийн хэл хоёр нь илт зөрж байвал хэлмээр байгаа санаагаа хэлж чадахгүй, хэлэхийг хүсэхгүй байгааг нь мэдэж болно.

4. Бурууг өөрөөсөө илт холдуулах

Жишээ нь: “Би түлхээрээ хайгаад олохгүй байна” гэхийн оронд “Түлхүүр олдохгүй байна”, “Алга болсон бололтой” гэж байвал өөрийн буруутай үйлдлээс болж эд зүйлээ гээчихээд явцын дунд санамсаргүйгээр алга болсон мэтээр тайлбарлах.

5. Нүдний харц нэг зүгт удаан тогтохгүй байх

“The eyes Chico, they never lie” гэж алдарт “Scarface” кинон дээр хэлдэг. Худлаа ярьж буй хүний нүдний хүүхэн хараа томорч, худлаа ярьж байгаагаа мэдэгдүүлэхгүйн тулд баруун зүүн, дээш доош чиглэлтэй олон удаа харц нь гүйдэг. Ийм тохиолдолд худлаа ярьж байгаа хүн баригдахгүй байна гэж бараг л байдаггүй ажээ.

6. Нүүрэндээ хүрэх

Худал хэлж буйгаа мэдэгдүүлэхгүйн тулд илэрч буй сандралаа нуухын тулд толгойгоо илэх, чихэндээ хүрэх, нүдээ нухах, амаа гараараа таглах, үсээрээ оролдох, нүдээ байн байн анивчих зэрэг үйлдлүүдийг хийдэг.

7. Дэмий, илүү үйлдэл хийх

“Ханан дээр хэн зурсан?”, “Зочинд өгөх байсан чихрийг хэн идсэн?” зэрэг асуулттай тулгармагцаа хүүхдүүд, хумсаа мэрэх, чанга дуугаар “үгүй” гэж хэлэх, уруулаа хазах, нэг хөлөө нөгөөгөөр оролдох гэх мэт илүү хөдөлгөөн хийж эхэлдэг. Яг үүнтэй адил худлаа хэлж буй хүмүүс ойр байгаа зүйлсийг яриан дундуураа хий дэмий оролдох, цаасны үзүүр нугалах, хий сараачих, үзэг мэрэх зэрэг хөдөлгөөн хийдэг байна.

8. Гацаж ярих

Огт болоогүй, бодит бус зүйлийг ярихдаа гацах нь зүйн хэрэг юм. тархин дотор давтамжит мэдээлэл бэлэн биш байгаагаас үүдэн яриан дундуураа гацах, үгээ олж ядаж байгаагаар нь худал хэлж байгааг мэдэж болно.

9. Хачирлаж ярих

Нэмэлт үгсээр яриагаа хачирлах, болсон зүйлийг анзаарагдахуйц дөвийлгөн ярих нь мөн л худлаа хэлж буйн дохио.

10. Хуруугаараа зааж ярих

Ярианд нь 100 хувь анхаарлаа хандуулахаас сэргийлж аль нэг тийшээ хуруугаараа зааж ярих, анхаарлыг нь өөр тийш хандуулахын тулд гарын оролцоо их байвал худлаа ярьж байх магадлал их гэсэн үг.