Хатуу сэтгэлтэй нэгнийг ч уйлуулж чадах гайхалтай түүхүүд

Хоёр төрлийн зураг гэж байдаг. Нэг нь түр хараад өнгөрөх зураг бол, нөгөөх нь гайхалтай түүхийг өөртөө агуулсан, хараад ханамгүй зураг гэж байх аж. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ гуниг харуусал хийгээд, хайр итгэлийг мэдрүүлэх зургуудыг хүргэхээр бэлтгэлээ. Эдгээр зураг таны сэтгэлийн нарийн утсыг хөндөж, нүдэнд тань нулимс бүрхүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.

Хятад эмч коронавирусын өвчтнүүдийг эмчлэхийн тулд Ухань хот руу явахаасаа өмнө эхнэртээ баяртай гэж хэлж байна

Бяцхан охин гавъяаныхаа амралтанд гарсан өвөөгөөс бидний төлөө ахин тулалдаач гэвэл та тулалдах уу гэхэд өвөө “Эргэлзэх зүйлгүй амь биеэ зориулна” хэмээн хариулжээ

Эмнэлгийн багийн гишүүд Ухань хот руу явахаас өмнө үсээ тайруулж, хамгаалах арга хэмжээ авч байна

Шинэхэн сарвуутай болсон муур

Тэргэнцэр дээр суудаг байсан хүү нь нас барсны дараа аав нь ийм хөшөө хийлгэж, булшин дээр нь байрлуулжээ

Ээж нь өвдөж, эмнэлэг хүргэгдсэний дараа цагдаа залуус гэрт нь үлдсэн бяцхан хүүхдүүдэд хоол хийж өгчээ

Тэргэнцэр дээр суудаг, явж чадахгүй болсон хосуудыг далай дээр аваачиж, нэг өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлэхэд тусалсан залуус

Хүү маань амархан уурлаж, бухимддаг. Харин түүнийг уурлах бүрт муур маань очиж, өвөр дээр нь суугаад түүнийг тайвшруулчихдаг

Аав ээж 2 минь 51 жилийн дараа ч нэгнээ хооллосоор

Бяцхан охин минь өчигдөр мэндэлсэн. Одоо ч итгэж чадахгүй, уйлахаа ч больж чадахгүй байна

Насаараа үйл урласан эмээгийн оршуулах ёслол дээр хүмүүс бүгд түүний урласан эд зүйлсийг авчирч, хүндэтгэл үзүүлэв

Химийн эмчилгээнээс болж, үсээ хусуулж, сэтгэл санаа үнэхээр тавгүй байсан. Үсээ хусуулсан зургаа хойд ээж рүүгээ явуулахад, тэр над руу буцааж энэ зургийг явуулаад, харин ч тэмцэгч шиг харагдаж байна хэмээн маш их урам хайрласан

Ээж минь аавын минь гарыг атгасаар нойрон дундаа тэнгэрийн оронд заларсан

Ухань хотын нэгэн оршин суугч өөрийн тарьж ургуулсан ногоог хоол хүнс хэрэгтэй байгаа хэн бүхэнд үнэгүй тарааж байна

Хуучин эзэн нь түүнийг бөөрний өвчтэй гээд хаяж байсан. Гэсэн ч сайн эзэнтэй таарч, бөөрөө эмчлүүлээд, одоо ямар ч өвчингүй, эрүүл энх амьдарч байгаа

Ээж маань химийн эмчилгээ хийлгэж байгаа учир эмнэлэгт хэвтэж байгаа аав дээр очиж чадахгүй байсан. Учир нь эмнэлэг түүний хувьд маш аюултай. Харин эмч тэдэнд боломж гаргаж өгөн, эмнэлгийн арын сааданд уулзалт зохион байгуулж өгөв. Тэднийг ямар жаргалтай байгааг хараач