Байгалийн аргаар гэдсээ цэвэрлэж, бүх бохирдол, хорт бодисоос салах зөвлөмж

Түргэн хоол, төрөл бүрийн шарж хуурсан хоол зэрэг нь тухайн үед бидэнд таатай мэдрэмж төрүүлчихээд л дотроос маань алж байдаг. Дотоод өөхлөлт нэмэгдэж, дотор эрхтнүүдийн үйл ажиллагаа алдагдаж эхлэх нь таны эрүүл мэндэд асар том аюул заналхийлж байгаагийн дохио юм. Ялангуяа буруу хооллолт нь хоол боловсруулах системийг сулруулж, үйл ажиллагааг нь алдагдуулж, таргалалтад хөтлөх болно. Энэ үед авах ёстой арга хэмжээ бол гэдсээ маш сайн цэвэрлэж, тэр бүх бохирдол, хорт бодисыг биеэс гадагшлуулах юм.

Иймд та бүхэндээ маш хялбархан аргаар гэдсэн дотор байгаа бохирдлыг гаргах тухай зөвлөгөө мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Өдөр бүр бие засч, бохирдлоо гадагшлуулдаг хүн дархлаа сайтай, өвдөөд байдаггүй төдийгүй жингээ ч барьж чаддаг. Иймд та ч бас ийм болохын тулд эхлээд гэдсээ цэвэрлээд авах хэрэгтэй юм.

Танд хэрэг болох зүйлс:

  • Хар чавга – 100 гр
  • Ус – 1 литр

Бэлтгэх арга:

Хар чавгаа угааж цэвэрлээд, 1 литр усан дээр хийнэ. Үүнийгээ цааш тавьж орхиод, нэг долоо хоног байлгана.

Ингээд өглөө бүр өлөн дээрээ бэлдсэн шүүснээс 1 стаканыг уугаад байгаарай. Энэ нь бодисын солилцоог түргэсгэж, биеийг цэвэрлээд зогсохгүй хоол боловсруулах системийн ажиллагааг дэмжинэ.

Үүний ачаар та багагүй жин хасч, хэвлийгээрээ ч тураад амжина. Хамгийн гол нь ууж дууссаны дараа хамаагүй хоол идэж болохгүй бөгөөд өглөө бүрийг овъёосоор эхлүүлж, түргэн хоол, хуурсан шарсан зүйлсээс татгалзаж, аль болох эрүүл хооллолтын дэглэм баримтлаарай.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!