Элэгний циррозыг эмчлэхэд туслах ундаа

Элэгний цирроз өвчин нь хүмүүсийн дунд тун түгээмэл ажиглагддаг. Ялангуяа архи согтууруулах ундаа ихээр хэрэглэдэг хүмүүс энэ төрлийн өвчнөөр өвчлөх нь элбэг гэж үздэг. Цирроз гэдэг нь грекээр нимбэгэн шар гэсэн утгатай үг юм. Эрүүл хүний элэг улаан өнгөтэй байх ёстой атал циррозоор өвдсөн хүнийг тод шар өнгөтэй болдог тул ийнхүү нэрлэжээ. Элэгний эрүүл эс нь холбогч эдээр солигдон бүтэц нь алдагдаж эхэлдэг элэгний өвчнийг цирроз гэнэ.

Энэ өвчин үүсэхэд нөлөөлдөг гол хоёр хүчин зүйл байдаг. Нэгт нь вирусын гаралтай шар өвчин, тэдгээрээс В ба С гепатит. Ялангуяа нялх багадаа В гепатитаар өвдөж байсан хүмүүсийн циррозоор өвдөх эрсдэл нь маш их болдог. Иймд эцэг, эхчүүд хүүхдүүддээ онцгой анхаарал тавьж байх хэрэгтэй юм. Дараагийн шалтгаан нь согтууруулах ундаа, түүний дотор хатуу архийг хэтрүүлэн хэрэглэх явдал.

Тэгвэл энхүү аюулт өвчнийг эмчлэх нэгэн жорыг та бүхэндээ танилцуулж байна. Энэхүү жорын гол орц нь нохойн хошуу юм. Нохойн хошууг буцалгаж уух нь эрүүл мэндэд тун ч их ач тустай гэдгийг та ч бас мэдэх болов уу. Ханиад хүрсэн, дархлаа суларсан, нойр хулжсан, бие хавагнасан болон элэгний цирроз өвчний үед үүнийг ууж, өвчнөө ялан дийлэх боломжтой.

Орц:

  • Нохойн хошуу – 2 атга
  • Ус – 500 мл
  • Элсэн чихэр – 1 халбага

Бэлтгэх арга:

Усаа буцалгаж, үүндээ нохойн хошуугаа хийж хонуулна. Өглөө нь жимсийг нь шүүж аваад, шүүсэнд нь элсэн чихэрээ хийж уусгана.

Үүнийгээ өдөрт гурван удаа, хоолноос өмнө 1 аягыг ууж байгаарай. Ингэснээр таны элэгний үйл ажиллагаа сайжирч, өвчин нь түргэн эдгэх болно.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!