Сэтгэл судлаачид алдартай хүүхэлдэйн киноны хосуудын зан чанарыг судалж, хоорондоо тохирох эсэхийг тодорхойлжээ

Бараг бүх Диснейн хүүхэлдэйн кинонууд аз жаргалтай төгсдөг. Хосууд хөнгөн ая дэвссэн сцен дээр хуримаа хийж, хүүхэлдэйн кино өндөрлөнө. Харин тэд цаашдаа үнэхээр жаргалтай амьдарч чадах болов уу. Сэтгэл судлаачид алдартай хүүхэлдэйн киноны гол дүрийн хосуудын зан ааш, зохицол зэргийг ажигласаны үндсэн дээр тэднийг хоорондоо хэр тохирох, цаашдаа яаж амьдрахыг хэлж өгсөн байна. Хамтдаа тэднийг яаж тодорхойлсныг харцгаая.

Анна болон Кристофф – “Frozen”

Анна: Үзэсгэлэнт гүнж. Тэр бол сониуч, хөдөлгөөнтэй дээрээс нь сайхан сэтгэлтэй, хэнд ч тусламжийн гараа сунгахад бэлэн нэгэн. Түүнтэй хамт байхад үргэлж инээж, эерэг энергиэр дүүрэн байх болно. Тэр бодлогогүй, хүссэн бүхнээ хийдэг мэт харагдах ч, бүхнээс илүү ойр дотны хүмүүсээ боддог уяхан зөөлөн. Мөн тун ч зоригтой, эгчийгээ үхсэн гэж бодсон ч, хүмүүст туслах чин хүслээрээ өөрийгөө хурцалж, олон саад бэрхшээлийг давж чаддаг.

Кристофф: Сайхан сэтгэлтэй, уужуу тайван, хүчирхэг, шударга залуу. Ихэнх амьдралаа нийгмийн амьдралаас гадуур өнгөрүүлсэн учир ганцаараа байх дуртай мэт харагдана. Заримдаа бага зэрэг зөрүүд зан гаргаж мэдэх ч, эцэстээ зөөлөн дулаан сэтгэлдээ дийлддэг.

Хамтдаа: Кристофф үргэлж Аннаг дэмжинэ. Тэр түүний улс төрийн ажилд тус нэмэр болохгүй ч, Аннад сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж, хэцүү бүхэн нүүрэнд нь тулан ирэхэд хана хэрэм мэт түүнийг хамгаална. Буцаад Анна ч бас Кристоффд аз жаргалыг мэдрүүлж, нэг нэгнээ тулж түшиж амьдарна.

Дүгнэлт: Тэд аз жаргалтай, урт удаан амьдарна.

Рапунцел болон Евгений – “Tangled”

Рапунцел: Чөтгөрт хулгайлагдсан гүнж бөгөөд ер бусын ид шид заяагдсан. Гадаа ертөнцөд гарч үзээгүй, өөрийг нь хулгайлсан ээжээсээ өөр хүнтэй ярьж үзээгүй нэгэн. Хэрэв түүнээс өөр хүн ийм нөхцөлд амьдарч байсан бол гарцаагүй сэтгэцийн өвчтэй болох байсан. Гэсэн ч төрөлхийн гэнэн цайлган, сайхан сэтгэл нь түүнийг энэ бүхнээс аюулгүй гарч ирэхэд тусалсан.

Евгений: Худалч, хулгайч. Утга учиргүй амьдралаа хөгжилтэй гэж бодон хууртаж, өдөр бүрийг аргацааж явсаар ирсэн. Гэсэн ч түүний дотор нь дулаахан, зөөлхөн байсныг тэрээр үзэсгэлэнт Рапунцелтэй уулзсанаар олж мэддэг.

Хамтдаа: Тэд нэг нэгнийхээ төлөө их зүйлийг золиослосон. Хоёр биенээ хэнээс ч илүү мэддэг болсон, олон саад бэрхшээлийг даван гарсан учир тэд нэг нэгэнгүйгээр амьдарч чадахгүй болсон. Одоо тэд хамтдаа нэгэн зорилго, мөрөөдөл дор энгийн сайхан амьдарна.

Дүгнэлт: Тэд аз жаргалтай, урт удаан амьдарна.

Тиана болон Навин – “The Princess and the Frog”

Тиана: Мөрөөдөл дундаа амьдардаг, ухаалаг, хичээнгүй бүсгүй. Зорилгодоо хүрэхийн тулд өдөр бүр шаргуу амьдарч ирсэн. Хэний ч гарыг харалгүй өөрөө бүхнийг бий болгохыг хүсдэг хүчирхэг нэгэн.

Навин: Залхуу, бодлогогүй, өөрийнхөөрөө зантай ханхүү. Тэр амьдралын үнэ цэнийг мэдэхгүй. Тианатай уулзсанаар түүний нүд нээгдэж, бүхнийг мөнгө хүчээр шийдэж болохгүйг ойлгож эхэлнэ.

Хамтдаа: Тэдний харилцаа тийм ч удаан үргэлжлэхгүй. Навин сүүлдээ бизнес эрхэлдэг, хүчирхэг эмэгтэйтэй хамт байхаас залхана. Тиана бүхний хариуцлагыг хүлээж, удирдах сонирхолтой тул энэ зан чанараас нь болж хагарал үүснэ. Нэг нэгэндээ бууж өгөхгүй тэмцэлдсээр дуусах магадлал өндөр.

Дүгнэлт: 2-3 жил хамт байсны дараа сална

Үнсгэлжин болон ханхүү – “Cinderella”

Үнсгэлжин: Ажилч, хичээнгүй, дэндүү сайхан сэтгэлтэй. Түүнийг саад бэрхшээлийг даваад гардаг, хүчирхэг нэгэн гэвэл өрөөсгөл ойлголт болно. Хүүхэлдэйн кино л учир түүнд тохиолдсон ид шидэнд талархах хэрэгтэй болно.

Ханхүү: Энгийн л нэг ханхүү. Бүхнийг өөрийн дураар байлгахыг хүссэн, бодлогогүй. Зүгээр нэг гутал таарсан бүсгүйтэй сууна гэх шийдвэр гаргасанаас харахад тэр ямар хүн болох нь ойлгогдоно.

Хамтдаа: Тэд үнэндээ хоёр биедээ тохирохгүй. Ханхүү хэт өөрийнхөөрөө, дур зоргоороо бөгөөд эго өндөртэй. Тийм ч учраас сайхан сэтгэлт, төлөв даруу Үнсгэлжингийн үгийг тоохгүй, өөрийн дураар бүхнийг шийдсээр сүүлдээ залхана. Тэдний хайр дурлал түрхэн зуурын шиврээ бороотой ижил байх болно.

Дүгнэлт: Дүрэлзсэн хайрынхаа элчинд хэсэг хамтдаа байх ч, удахгүй сална

Ариэл болон Эрик – “The Little Mermaid”

Ариэл: Бүх зүйлд чин сэтгэлээсээ ханддаг, гэнэн итгэмтхий. Хайр дурлалд хэтэрхий сохорч, өөрийн үнэ цэнэтэй гэх бүхнээ өгч чадах тийм гэнэн цайлган.

Эрик: Адал явдалд дуртай. Хаант улсдаа төдийлөн санаа зовдоггүй. Ер нь өөрийн жаргалаас бусад зүйлсийг анхаардаггүй нэгэн. Уянгалаг хоолойтой, үзэсгэлэнтэй бүсгүйг хараад дурлаж, хуримыг хийхээр шийдэх хэмжээний бодлогогүй зан араншинтай.

Хамтдаа: Тэд хэт их зүйлс золиослож хамтдаа байхад хүрдэг. Харин ийм байдалтайгаар аз жаргалтай амьдарна гэдэг хэцүү. Хуучин цагийн жаргалтай амьдралаа хэн хэн нь санагалзаж, аажмаар салахад хүргэнэ.

Дүгнэлт: Хэрэв тэд хоёулаа адил ухаангүй бол жаргалтай сайхан амьдарч чадна. Харин хайр нь багасч, ухаан ороход хийсэн сонголтондоо эргэлзэж, салахаар шийднэ.

Белл болон Жонон – “Beauty and the Beast”

Белл: Ухаалаг, боловсролтой охин. Гэр бүл, аавынхаа төлөө юугаа ч хийхээс буцахгүй зоригтой. Мөн түүний дулаахан сэтгэл, ухаалаг үйлдэл аймшигт мангасыг зөөлөн ханхүү болгож хувиргадаг.

Жонон: Муухай ааштай, хурц, шулуун үгтэй. Энэрэл нигүүлсэл түүнд хатуурхаж, түүнийг мангас болгож хувиргасан. Шившлэгийг арилгахын тулд ханхүү гадаад төрхөөр нь бус дотоод мөн чанараар нь түүнийг хайрлах нэгэнг олох ёстой болно. Гаднаа ширүүн, ууртай, хүйтэн хөндий харагдах ч, дотроо дулаахан нэгэн.

Хамтдаа: Жонон бүсгүйг хайрласан хэвээр байх болно. Тэр л түүнд аз жаргалыг мэдрүүлж, өөрчилсөн учир хэзээ ч Беллийг орхихгүй төдийгүй бүхнээ зориулна. Харин Белл энэ үед эргэлзэж мэднэ. Тэр өөрийн хүсэл тэмүүлэлтэй, ухаалаг нэгэн учир зөвхөн хайр дурлалаас болж, бүхнээ хаях шийдвэр гаргахгүй. Үүнээс болж тэдний харилцаа хааш эргэхийг тааж мэдэшгүй.

Дүгнэлт: Амьдрал тааварласнаар болдоггүй. Хаашаа ч эргэж магадгүй байдаг учир Беллийн сонголт бүхнийг шийднэ.

Шрек болон Фиона – “Shrek”

Фиона: Цамхаг дээр өөрийг нь аврах ханхүүг хүлээж, хайрыг мөрөөдөх бүсгүй. Зан чанар нь эгдүүтэй боловч өөрийн гэсэн хоёрдмол байдлаас болоод өөртөө итгэх итгэл бага байдаг. Бусдад сайхан сэтгэл гаргаж, тэдэнд аз жаргал бэлэглэх дуртай.

Шрек: Өөрөөсөө өөр хэнийг ч боддоггүй, зөрүүд. Байгаа байдалдаа сэтгэл хангалуун, намаг нь байхад л өөр юу ч хэрэггүй гэж боддог. Гэсэн ч Фионатай уулзсанаар бодол нь өөрчлөгдөж, намагнаас илүү чухал зүйл байдаг гэдгийг ойлгоно.

Хамтдаа: Хамгийн төгс тохирох хосууд. Хэн хэн нь нэгэндээ буулт хийж, хоёр биенээ хүндэтгэж чаддаг. Он цаг өнгөрөх тусам тэдний хайр улам бүр бэхжиж, ёстой л аз жаргалтай төгсгөл болно.

Дүгнэлт: Тэд аз жаргалтай, урт удаан амьдарна.

Алладин болон Жасмин – “Aladdin”

Жасмин: Дүрэм журманд баригдах дургүй, ухаан суугаагүй бяцхан гүнж. Бүхнийг өөрийнхөөрөө хийхийг хүсч, зоргоороо амьдрахыг мөрөөднө. Гэсэн ч түүнийг бага байхаас бүгд түүний амьдралыг илүү хялбар болгож өгч байсан учир түүнд гадаа ертөнцөд гараад хийж чадах зүйл нэг ч үгүй.

Алладин: Гудамжинд өссөн, амьд үлдэхийн тулд тэмцэлдэж ирсэн. Гэсэн ч тэр сайхан сэтгэлээ гээгээгүй. Өөрийгөө үргэлж Жасминаас дор гэж үзэж, түүнийг хэт өндөрт дүүлэх шувуутай зүйрлэдэг.

Хамтдаа: Алладины зөөлөн, төлөв зан чанар Жасминд яг тохирно. Эрх танхил гүнж үргэлж халамж хайрыг хүсч, өөрийнхөөрөө аашилсаар байх бөгөөд үүнийг нь тэвчиж чадах ганц хүн нь Алладин юм. Мөн Алладины зоримог, ухаалаг байдал Жасминд мөн түшиг тулгуур болж, тэд хайран дунд жаргалтай амьдарна.

Дүгнэлт: Тэд аз жаргалтай, урт удаан амьдарна.

Хоул болон Софи – “Howl’s Moving Castle”

Софи: Ажилсаг, хичээнгүй, өөртөө итгэл муутай. Түүний сайхан сэтгэл, ертөнцийг бодитойгоор хардаг зан чанар нь түүнд амьдралын аливаа саад бэрхшээлийг даван туулахад тусалдаг.

Хоул: Бага наснаасаа сүнсээ чөтгөрт зарсан ганцаардмал, хүчтэй илбэчин. Биеэ тоосон, бардам зантай мэт боловч дотор нь дүрэлзэх дулаан сэтгэлээ нууж үл чадна.

Хамтдаа: Тэдэнд хэн хэнд нь дутуу зан чанар, сул тал гэж бий. Гэхдээ тэд хамтдаа байхдаа нэгнийхээ дутууг нөхөж, хамгийн хүчирхэг болж хувирна. Хоул Софид хайр халамж үзүүлж, түүнд өөртөө итгэх итгэлийг бэлэглэх бол, Софи Хоулыг дулаацуулж, түүнийг юунаас ч айх аюулгүй болгож, дэргэд нь хамгаална.

Дүгнэлт: Тэд аз жаргалтай, урт удаан амьдарна.