Өөртөө хайртай хүн бүрийн мэддэг байх хэрэгтэй бяцхан залиуд

Бидэнд асуудалгүй өнжих өдөр гэж тун ч ховорхон байдаг. Энэ нь том биш ч гэлээ, санаагаар унагаж, шаналгаж чадах хэмжээний байх нь элбэг. Тэгвэл энэ олон асуудлуудын гол шалтгаан, үндэс суурь нь та өөрийгөө гэдгийг мэдэх үү? Таны өдөр тутамдаа хийдэг буруу үйлдэл, анзааргагүй байдал зэрэг нь тэдгээр асуудал руу хөтөлдөг. Иймд өөрийгөө юу хийж байгааг мэддэг байх хэрэгтэй. Өнөөдөр та бүхэндээ яг одооноос хийж эхлэх хэрэгтэй бяцхан заль, хэрэгтэй үйлдлүүдийг хүргэж байна.

Шавран маскыг нүүрэн дээрээ 2 минут байлгах

Арьсаа хамгаалж, залуужуулахын тулд анхаарал халамж тавих нь зүйн хэрэг. Гэхдээ нүүрний маскыг буруу тавих нь тавихгүй байхаасаа илүү хор хөнөөлтэй. Арьс судлаачдын үзэж байгаагаар шавар нь нүүрний тосыг өөртөө шингээж авдаг учир удаан хугацаанд нүүрэн дээрээ байлгаснаар таны арьс хуурайшиж, гэмтэх нөхцөл бүрдэх аж. Шавран маск тавьж байгаагийн гол зорилго бол арьсан дээрх илүүдэл тосоо авах шүү дээ. Тиймээс хугацааг нь хэтрүүлэлгүйгээр, түрхсэнээс 2-3 минут дараа арилгаж, нүүрээ угаах хэрэгтэй.

Өөртөө амралт өг

Амьдралын их хөдөлгөөнд дарагдаж, өөртөө амрах ч цаг өгөлгүй явсаар байна уу?  Бидний бие махбодь, оюун ухаан долоо хоног бүр амар амгалан байдал, тайвшралыг шаардаж байдаг. Судалгаагаар өнөө үед ажлын стрессийн түвшин урьд өмнөхөөс илүү өндөр байгаа бөгөөд ажилчдын 50% нь үүнээс болж шаналж байдаг нь тогтоогдсон. Тиймээс өөртөө долоо хоногийн ганц өдрийг зориулж, тэр бүх стресс, ядаргаа, үүрэг хариуцлагаас өөрийгөө чөлөөлөхийг хичээгээрэй. Ингэхдээ сайн амарч, олон зүйл бодолгүй тайван сууж, зөөлөн ая сонс. Эсвэл агаарт ганцаараа гарч, цэвэр агаар амьсгалж, нүдээ аньж тайван суу. Энэ мэтчилэн ямар ч аргаар хамаагүй өөрийгөө амрааж байгаарай. Ингэсэн тохиолдолд ирэх долоо хоногт та эрч хүчээр дүүрэн байх болно.

Шоколад ид

Турах дэглэмээс болж, шоколаднаас татгалзахад хүрсэн үү? Тийм бол бүү яаран шийдвэр гаргаарай. Учир нь шоколад таны биед тун ч их хэрэг болно. Юуны өмнө, бие махбодь энерги хуримтлуулахын тулд элсэн чихэр шаардлагатай болно. Хоёрдугаарт, хар шоколад нь эрүүл. Какао нь зүрхийг хамгаалахад туслах флаванол хэмээх элементүүдээр баялаг бөгөөд хар шоколад нь сүүтэй шоколадтай харьцуулахад 2-3 дахин их флаванол агуулдаг. Түүнчлэн флаванолууд нь цусны судсыг тайвшруулж, цусны эргэлтийг сайжруулж, даралтыг бууруулахад тусалдаг байна. Иймд амттангаас татгалзаж байгаа бол, оронд нь хар шоколадыг идэж, эрч хүчээр дүүрэн, сийрэг толгойтойгоор ажлаа үргэлжлүүлээрэй.

Харсан, уншсан бүх дэглэмээ бүү дага

Хүн хүний биеийн онцлог өөр. Тиймээс өөр хэн нэгэнд төгс тохирч байсан дэглэм танд тохирохгүй байх магадлал өндөр. Мөн зарим дэглэм таны эрүүл мэндийн асуудлыг улам бүр өдөөж ч мэдэх юм. Иймд яаран сонголт хийж, дэглэм барих хэрэггүй бөгөөд ядаж л тус дэглэм нь биед хэрхэн нөлөөлөх, яаж үйлчлэх, хэр их шим тэжээлийг яаж авах гэхчлэн судалгаа хийж, лавлах шаардлагатай. Үгүй бол турах нь бүү хэл, улам таргалаад, дээрээс нь эрүүл мэндээ эрсдэлд оруулах аюултайг санаарай.

Нэг төрлийн гутлаа үргэлж өмсөж болохгүй

Эмч нар хөлөө эрүүл байлгахын тулд төрөл бүрийн гутал өмсөж байх хэрэгтэй хэмээн зөвлөдөг. Үргэлж намхан ултай гутал өмсөөд байж болохгүй бөгөөд заримдаа өсгийтэй гутал ч өмсөж байх хэрэгтэй аж. Учир нь үргэлж намхан гутал өмсөх нь таны шилбэний булчинг уртасгах аюултай. Харин өсгийтэй гутал өмсөж, нэг ёсондоо гуталнуудаа ээлжилж өмсөж байх нь булчинг богино болгох аж.

Ой тогтоолтоо сайжруулахын тулд дасгал хий

Судалгаанаас үзэхэд ой санамжаа сайжруулахын тулд хичээл хийх, шинээр зүйл уншиж мэдсэний дараа шууд дасгал хийх хэрэгтэй болох нь батлагджээ. Аливааг тогтоохын тулд тухайн зүйлийг уншиж мэдсэний дараа дасгал хөдөлгөөн хийх шаардлагатай бөгөөд энэ нь тухайн мэдээллийг тархиндаа илүү удаан, сайн хадгалахад тусалдаг байна. Хөдөлгөөн болон сайн санах ой нь хоорондоо холбогдсон байдаг аж.

Гэрээсээ гарч хүмүүстэй уулз

Долоо хоногтоо нэг удаа, бүр амжихгүй бол хоёр долоо хоногт нэг удаа дотны найз нөхөд, танд эерэг энерги, инээд бэлэглэгч хүмүүстэй уулзаж байгаарай. Энэ нь таныг түр атугай дарамттай амьдралаас гаргаж, тархиа амраах, аз жаргалыг даавар ялгаруулах боломжийг олгоно. Ажлаасаа түр амсхийж, өөрийгөө хөгжилтэй байлгаарай.

Сайн унтаж чадахгүй үедээ ус уу

6 ба түүнээс цөөн цаг унтах нь шингэн алдалтын эрсдлийг 59% нэмэгдүүлдэг болохыг баталсан байдаг. Хэрэв та өдөр 7-8 цаг унтаж чаддаггүй бол усны тэнцвэрт байдлыг хадгалахын тулд илүү их ус ууж байх хэрэгтэй. Ингэж байж л оройн цагаар ч та илүү сайн унтаж, өглөөг эрч хүч дүүрэн угтах юм.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!