2 минутад, гарын доорх материалаар хийж болох маск

Энэ аюулт өвчний үед биднийг хамгаалах гол зүйл бол маск хэмээгээд байгаа. Тэр ч утгаараа эмийн сан, дэлгүүрээс маск олж авахад хэцүү болж, дээрээс нь үнэ нь тэнгэрт хадаж байна. Иймд та бүхэндээ хялбар аргаар маск хийх зөвлөмжийг хуваалцахаар бэлтгэлээ.

Хэрэг болох зүйлс:

  • Цаасан салфетки – 2 ширхэг
  • Резин – 2 ширхэг
  • Үдээсний машин

Хоёр салфеткаа давхарлаж бариад, зурагт үзүүлсэнтэй ижил нугална. Цаасны хоёр захыг 1-1.5 см нугалаад, голд нь резинээ хийгээд, үдээсний машинаар үдээрэй.

Ингээд л таны нэг удаагийн цаасан маск бэлэн болох юм. Энэхүү маск нь гадуур зарагдах нимгэн, цоорох гэж буй мэт маскнаас дутах зүйлгүй бөгөөд харин ч илүү бактерийг шүүх аж.

Мэдээж ийм маск зүүгээд гадуур явах нь эрсдэл өндөртэй. Тиймээс та арга ядсан үед, яаралтай ойрхон гарах гэсэн ч маск байхгүй бол, хүн цөөтэй оффист ажилладаг зэрэг тохиолдлуудад хийгээд зүүж болох юм.

Танд бидний зөвлөгөө бага ч атугай тус болсон гэдэгт итгэлтэй байна. Дор бүрнээ гараа сайтар угааж, утсаа тогтмол ариутгаж, маскаа зүүж, аюулт өвчнийг даван гарцгаая.