Судалгаагаар эрчүүдийн амжилтанд хүрэх эсэх нь ямар эмэгтэйтэй гэрлэснээс хамаардаг болохыг тогтоожээ

Амьдралаа ханиа зөв сонгоно гэдэг тийм ч амар зүйл биш. Хэрэв та ханиа зөв сонгож чадвал, амьдралд хожлоо л гэсэн үг. Зөв ханийг дагаад, танд амар тайван, аз жаргалтай амьдрал төдийгүй амжилт хүртэл ирнэ. Тэр таны мөрөөдлийг, зорилгыг дэмжиж, доороос тань түлхэж, хажуунаас тань дэмжинэ. Судалгаагаар хүртэл, өөрийг нь дэмждэг ханьтай хүмүүс ямар ч нөхцөл байдлаас амжилтанд хүрч чаддаг болохыг баталсан байдаг.

Дэмжлэг

Хосууд нэгнээ дэмждэг байхад тэдэнд хийж чадахгүй зүйл, хүрч боломгүй оргил гэж үгүй. Карнеги Меллон их сургуулийн гаргасан судалгаагаар амжилтанд хүрч чадсан хүмүүсийн ард үргэлж хэзээ ч хөдлөшгүй хана хэрэм болсон эхнэр, нөхөр байдаг болохыг баталсан.

Тус судалгаанд 163 хосыг оролцуулж, амархан бодлого бодуулж, оньсого таалгаж, шагналын төлөө өрсөлдүүлсэн байна. Тэднийг хариугаа хэлэхээс өмнө хэрхэн хоорондоо ярилцаж, харилцаж байгааг ажигласны үндсэн дээр нэгнийгээ илүү дэмжиж, сайнс сонсож байсан хосууд болон өөрийнхөөрөө зүтгэж, үл ойшоож байгаа хосуудыг ч мөн тэмдэглэж авчээ. Ингээд 6 сарын дараа тэдний байр байдал амьдрал, ажлын амжилт, ахиц хэр байгааг эргэн харахад, хоорондоо илүү ойлголцож, нэгнийгээ дэмжиж байсан хосууд хэн нэгэн нэг шат ахиж, амьдрал нь цэцэглэж байсан бол, өөрийгөө дээгүүр тавьж, ойлголцож чадахгүй байсан хосууд яг байрандаа гацсан эсвэл бүр доошилсон гэх үр дүн гарсан байна.

Прагматик үзэл чухал

Луис дахь Вашингтоны их сургуулийн судлаачид хүний амжилт нь зөвхөн өөрсдөөс нь хамаардаггүй гэдгийг баталсан байдаг. Тэд үүнийг “түншийн ухамсар” гэж нэрлэдэг бөгөөд түүнийг араас нь дэмжиж өгөх хүн байгаа тохиолдолд илүү их урам зоригтойгоор урагшилдаг аж.

Алдартнууд ч мөн адил эхнэр, нөхрийнхөө дэмжлэгийг их авдаг

Алдартнуудын амжилтын нууцыг асуухад тэд үргэлж ард нь байдаг эхнэр болон нөхрөө дурддаг. Фейсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Цукерберг нэгэн удаа илтгэл тавихдаа эхнэр нь түүний анхаарч чадаагүй асуудлуудад анхаарал хандуулж, бизнесийг нь илүү амар хялбар болгож өгдөг төдийгүй үргэлж чиглүүлэгч нь болдог тухай дурдсан. Мөн тэрээр эхнэр нь байхгүй байсан бол магадгүй энэ их амжилтанд хүрч чадахгүй, өөрийн толгойгоор хол явахгүй байсан гэдгээ ч ний нуугүй хэлсэн байдаг.

Мэдээж зөвхөн эхнэрүүдээр энэ нь хязгаарлагдахгүй. Алдарт дуучин Бейонси Грэммигийн шагнал хүлээн авахдаа “Энэ тайзан дээр байгаа, энэ их амжилтанд хүрч чадсан Бейонсиг, би биш, миний нөхөр бүтээсэн. Тэр залуу л байгаагүй бол, би одоо хаана юу хийж явахаа мэдэхгүй байна. Тэр намайг түлхэж, урам өгч, шаргуу хөдөлмөрч нэгэн болгосон” хэмээж байсан билээ. Энэ бүхнээс дүгнэхэд өөрийг нь юу юунаас ойлгодог хань ижилтэй байхад ямар ч хүн амжилтанд хүрч чадах юм.

Тиймээс та амьдралын ханиа зөв сонгосон байхад юунаас ч айх эмээх шаардлагагүй бөгөөд урагш харж, дээш алхахад хангалттай юм. Учир нь тэр таны арыг найдвартай дааж, үргэлж доороос тань түлхэж өгөх болно.