Өглөө босох дургүй хүүхдийг хэрүүл маргаангүйгээр хялбархан сэрээх аргууд

Хүүхэд сайн унтаж байж л эрүүл, сэргэлэн, хичээлдээ сонирхолтой байдаг болохыг шинжлэх ухаанаар баталсан. Тиймээс гүн нойрондоо автсан хүүхдээ сэрээх гэж загниж, хүчлэж болохгүй. Хүүхдийг хүчээр сэрээх нь тэдний тухайн өдрийг баллаж, хичээлдээ дур сонирхолгүй болгож ч мэднэ. Тиймээс эцэг эхчүүддээ зориулж, хүүхдийг зөв аргаар, хялбархан сэрээх тухай заавар мэдээллийг хүргэж байна.

Хүүхдээ сэрэхээс өмнө өрөөнд нь нарны гэрэл оруул

Байгалийн гэрэл нь бидний тархинд серотонин ялгаруулах үүрэг гүйцэтгэдэг бөгөөд жаргалтайгаар нойрноос сэрэхэд тусалдаг. Тиймээс хүүхдээ сэрээхээс 15 минутын өмнө хөшгийг нь нээж, нарны гэрэл оруулаарай.

Сонсох дуртай хөгжмийг нь тавь

Чанга дуутай сэрүүлгэнээс илүү хүүхдийн тань сонсох дуртай хөгжим тэднийг гүн нойрноос сэрээнэ. Дуртай дуугаа сонсож сэрж байгаа хүүхэд тухайн өдрийг илүү аз жаргалтайгаар эхлүүлж, хичээл номоо ч шамдах хийх болно.

Дуртай аудио номыг нь тавь

Хүүхдийг аудио номоор сэрээх бол шилдэг арга. Тэд нойрондоо үлгэр, номоо сонсож, цаашаа яах бол гэсэн сонирхлоор өөрийн эрхгүй сэрдэг.

Өглөө хийх зүйлсийг нь илүү сонирхолтой болгох

Хүүхдээ оройн унтахад нь өглөө тийм тийм зүйлс хийнэ, ингэж хийнэ гэхчлэн илүү сонирхол төрүүлэх байдлаар хэлээрэй. Ингэснээр хүүхэд орой унтахдаа өглөө хийх зүйлсээ бодож, өглөө сэрүүлгэгүйгээр өөрөө босчихсон байх болно.

Амттай өглөөний цайны үнэр

Таны хувьд ч бас амттай хоолны үнэрээр өглөөг угтах дуртай биз дээ. Хүүхдэдээ ч бас тийм жаргалыг мэдрүүлээрэй. Хүүхдээ сэрээхээс өмнө хоол бэлтгэж, сайхан үнэрийг гэрээрээ дүүрэн ханхлуул. Нэг л мэдэхэд тэд хажууд тань ирчихсэн, “Ээжээ, ямар хоол хийж байгаа юм?” гэж асуугаад зогсож байх болно.

Оронд нь амттай шүүс аваачиж өг

Бяцхан үр минь сэрээрэй гээд амттай шүүс бариад очоорой. Тэднийг бос хэмээн зангиж, хамаг уураа барихын оронд амттай шүүс уулгаж, босгох хэрэгтэй.

Тэднийг хангалттай унтуулж амраа

Хэдэн настайгаас хамаарч, хэдэн цаг унтах ёстойг тодорхойлдог. Нярай хүүхэд 11-14 цаг, сургуулийн өмнөх насны хүүхэд 10-13 цаг, 6-13 насны хүүхдүүд дунджаар 9-10 цаг унтах хэрэгтэй. Сайн унтахгүй байгаа хүүхэд өглөө сэрэхэд асуудал үүсэх нь тодорхой шүү дээ. Тиймээс хүүхдээ сэрээхэд бус, унтуулахад голчлон анхаарах хэрэгтэй юм.