Үнэнч шүтэн бишрэгчтэйгээ хуримаа хийсэн алдартнуудын түүх

Хэн нэгэн одын шүтэн бишрэгч байна гэдэг тийм ч амаргүй. Өөрийн хайрладаг, дэмждэг алдартнаа хэнтэй хаана юу хийж байгаа, хэнтэй болзож байгаа гээд бүхнийг судалж, бусдаас түрүүлж мэдээлэл хуримтлуулсан байх шаардлагатай болдог. Гэтэл хэн нэгэн фен таны хайртай алдартанг өөрийн нөхөр, эхнэрээ болгочихсон байна гээд төсөөлдөө. Үнэхээр атаархмаар биш гэж үү?

Жастин Бибер болон Хейли Болдуин

Жастин гэхээр хүн бүрийн санаанд Селена буудаг. Хейлигийн тухайд бага байхдаа ааваараа дамжуулж, Жастинтай танилцаж байсан бөгөөд тухайн үед тэрээр Жастины томоохон фен байсан гэдэг. Он цаг улиран одож, Жастин, Селена нарын ахин нэг салалтын дараа Хейли, Жастин нар уулзаж эхэлсэн ба тэд анх найзуудын холбоотой байсан ч, эцэстээ нэг нэгэндээ сэтгэл алдарч, болзох болсон аж. Мэдээж хэний ч санаанд тэдний үнэнгээсээ болзож, бүр хуримаа хийхдээ тулна гэх зүйл буугаагүй. Гэсэн ч одоо тэд дэлхийн хамгийн алдартай бас жаргалтай хосуудын нэг болоод байгаа билээ.

Канье Вест болон Ким Кардашьян

Тэд болзож эхлэхээс өмнө Канье нь Кимийн том фен байсан гэдэг. Анх тэд уулзахад Канье, Кимд зориулан романтик ил захидал өгч, дээр нь өөрийн сэтгэлээ илчилсэн байсан аж. Ингэж тэдний хайр дурлал эхэлсэн бөгөөд өдгөө тэд 4 хүүхдийн эцэг эх болоод байна. Харин хосуудын болзооны цуурхал тарж эхлэхэд хүн бүр л удахгүй, хэдэн сарын харилцаа хэмээж байсан билээ.

Жэссика Альба болон Кэш Уоррен

2004 онд “Fantastic Four” киноны зураг авалтын үеэр тэд анх танилцаж байжээ. Тухайн үед Кэш нь киноны туслахаар ажиллаж байсан бол, Жессика нь гол дүр бүтээж байв. Кэш олон жилийн турш Жессикагийн фен байсан бөгөөд анх уулзах боломж олдож, үзэсгэлэнт бүсгүйн сэтгэлийг хөдөлгөж чадсанаар өдгөө өнөр өтгөн, сайхан гэр бүлийг бий болгож чаджээ.

Жон Траволта болон Келли Престон

Тэд хоёулаа алдартай одууд байсан ч гэлээ,  Келли нь “Grease” киног үзээд, Жоннд ухаангүй дурласан гэдэг. Тэрээр анх харсан цагаасаа л Жонн миний нөхөр болно хэмээн итгэлтэй байсан бөгөөд 1991 онд гэр бүл болсон билээ.

Мэтт Дэймон болон Лусиана Баррозо

2002 онд Мэтт “Stuck on You” хэмээн кинонд тоглож байхдаа, ажлаа дуусгаад нэгэн бар орсон байна. Харин тэр баранд ажиллаж байсан Лусиана жүжигчин залуугийн анхаарлыг татаж, тэдний хайр дурлалын гал асчээ. Тухайн үед Лусиана Меттийн томоохон шүтэн бишрэгч байсан учир маш их сандарч, балмагдаж байсан гэдэг.

Риз Виттерспун болон Жим Тот

Жим Тот нь Ризегийн ажлыг сурталчлах агентлагт ажилладаг байв. Тиймээс, түүнийг төлбөртэй фен гэж нэрлэж болох юм. Харин бүр сайхан мэдээ нь тэрээр шүтэн бишэрдэг жүжигчин, дээрээс нь даргыгаа өөрийн эхнэр болгож чадсан.

Жулиа Робертс болон Дэнни Модер

Дэнни нь Жулиагийн маш том шүтэн бишрэгч байсан. Тэд “The Mexican” кинонд хамтран ажиллаж, анх удаа уулзах боломж олдсон бөгөөд Дэнни боломжоо алдахыг хүсээгүй тул түүнд сэтгэлээ илчилсэн нь өдгөө сайхан гэр бүл бий болоход хүргэжээ.

Кристиан Бэйл болон Сиби Блазич

Бэйл нь Уинона Райдерийн хувийн туслах бүсгүйтэй уулзах хүртлээ хэн нэгэнтэй хуримаа хийх бодолгүй байжээ. Харин алдартай жүжигчний туслах үзэсгэлэнт бүсгүй Бэйлийн бодлыг өөрчилж, өөрийн нөхрөө болгож авсан юм.

Ханхүү Виллиам болон Кейт Миддлетон

Кейт 13 настай байхаасаа л ханхүү Виллиамыг хайрлаж өссөн гэдэг. Бүр түүний ханан дээр ханхүүгийн зураг байдаг байсан хэмээдэг билээ. Хэдхэн жилийн дараа буюу 2011 онд тэд анх уулзаж, нэг нэгэндээ сэтгэл алдарсан байдаг.

Энн Хэтэуэй болон Адам Шульман

Жүжигчин Энн продюсер нөхөртэйгөө 2008 онд найзаараа дамжуулан танилцаж байжээ. Шульман Энний томоохон фен байсан төдийгүй түүний анх харсан даруйдаа хэсэгтээ л үг дуугарч чадахгүй байсан гэдэг. Ямартай ч хосууд учраа ололцож, удалгүй хуримаа хийж, хөөрхөн хүүхэдтэй болсон билээ.