Гайхалтай үзэмжээрээ гэрийн интерьерийг чимэх тасалгааны ургамлууд

Байгалийн бүтээгч хүчинд хязгаар гэж үгүй. Бидний урьд хожид харж байгаагүй, гайхалтай ургамал төрөл бүрээр байх бөгөөд эдгээр нь ямар ч орчинг гайхалтай чимж, дулаахан уур амьсгал бүрдүүлнэ. Өнөөдөр та бүхэндээ гэрийн интерьерт төгс тохирч, үзэмж нэмэх өвөрмөц хийгээд хараа булаам ургамалуудыг танилцуулж байна.

Цэцгийн вааранд хийсэн өнгө өнгийн чулуу шиг харагдах Литоп хэмээх шүүслэг ургамал

Хана даган ургах рипсалис парадокса

Энэхүү шүүслэг ургамлын нэр нь өөрийн байдал шигээ өвөрмөц. Үүнийг Frizzle Sizzle буюу Albuca spiralis гэж нэрлэдэг

“Greenovia dodrentalis” нь вааранд суулгасан ногоон сарнай мэт харагдаж байна

Хамгийн өхөөрдөм шүүслэг ургамлын нэг “Monilaria obconica” нь яг л туулайны чих шиг харагдаж байгаа биз

“Crassula шүхрийн” навч нь дунд хэсэгт хэсэгтээ цэцэгтэй аягатай мэт харагдах аж

Зүрхэн хэлбэртэй “Conophytums”-ийг айлд зочлохдоо бэлэглэхэд хамгийн тохиромжтой

Харри Поттер романы хуудсанаас гараад ирсэн мэт харагдах “Adeniums”

Дельфин хэмээх нэрээр алдаршсан энэхүү ургамал нь яг л ус руу үсэрч буй үй олон дельфин шиг харагддаг

Гэртээ “Sansevieria cilindrica” ургамалтай байх хамгийн гоё зүйл нь хүссэнээрээ сүлжиж болно

Гоёмсог атираа бүхий “Trachyandra tortilis” 

“Platyceriums” ургамал нь бугын эвэртэй төстэй гэдгээрээ алдартай. Энэ нь ямар ч интерьерт төгс зохицно

Харь гарагийн амьтадтай төстэй харагдах “Haworthia” нь үнэхээр өвөрмөц хийгээд хүн бүрийн анхаарлыг татаж чаддаг