Гал гарч байгаа гэрээсээ 3 зүйл авч гар гэвэл, хүүхдүүд юуг сонгох бол?

Танд алдахаас хамгийн их айдаг эд зүйлс байгаа юу? Томчуудын хувьд энэ нь тоо томшгүй олон зүйлсийн жагсаалт гаргахад хүргэх байх. Аав ээжээс өвлөж ирсэн үнэ цэнэтэй зүйлс, ажлын материал, мөнгө, дурсамжтай эд зүйлс гээд л. Харин хүүхдүүдээс тус асуултыг асуухад тун ч сонирхолтой хариултууд ирэх аж. Ингээд хамтдаа хүүхдүүдээс гэрт нь гал гарч, яаралтай гарах шаардлагатай болж, хамгийн хэрэгтэй 3 зүйлээ ав гэвэл юу авах гэх асуултанд хэрхэн хариулсныг харцгаая.

Мика, 6 настай

  • Тэрээр хамгийн түрүүнд Мурзик гэх нэртэй хайртай эмгэн хумсаа авна гэв.
  • Мэдээж тоглоомын гар
  • Харин хамгийн сүүлд найзынхаа бэлэглэсэн “Luke Skywalker”-г авчээ.

Барбара, 9 настай

  • Тэрээр шууд л ээжийнхээ компьютерийг авна гэв.
  • Унших дуртай номоо ч бас сонгов.
  • Эцэст нь өмсөх дуртай цамцаа авав.

Мирослава, 6 настай

  • Ямар ч эргэлзээгүйгээр муураа авлаа.
  • Мөн дуртай чихмэл муурныхаа цуглуулгыг сонгов.
  • Хувцаснаасаа аль нэгийг авах хэрэгтэй гээд энэ футволкыг гаргаж ирсэн.

Лиза, 9 настай

  • Охин аав ээж, эгчийгээ авахыг хүссэн ч, хүнийг болохгүй гэснээр, тэр нохойгоо авав.
  • Тусламж дуудах хэрэг гарах учир гар утсаа авахыг хүслээ.
  • Мэдээж хайртай тоглоом.

Михаела, 9 настай

  • Өөрт нь маш үнэ цэнэтэй чихмэл тоглоомоо сонгов.
  • Дараа нь охиныг тайтгаруулдаг жижиг дурсгалын зүйл
  • Эцэст нь аав ээжийнхээ зургийг авч, үргэлж хамт байхыг хүсч байгаагаа хэлэв.

Григорис, 15 настай

  • Өөрийнхөө амьдралд чухам байр суурь эзэлдэг нэгэнд зориулсан захиа
  • Мэдээж гар утас
  • Өөрт нь мэдээлэл өгч, хөгжөөж чадах радиогоо ч авав.

Катерина, 12 настай

  • Охин компьютерээ зайлшгүй авах шаардлагатай гэв.
  • Дараа нь түүнийг нарнаас хамгаалах өнгөлөг малгайгаа сонголоо.
  • Мэдээж дуртай тоглоомгүйгээр хаашаа ч явахгүй шүү дээ.

Элл, 12 настай

  • Тэрээр нэгдүгээрт хувийн ариун цэврээ сахих ёстой хэмээгээд оогоо цүнхлэв.
  • Мөн самаа ч авчихлаа.
  • Ингээд хамгийн сүүлд түүнийг ямар ч нөхцөлд аварч чадах гар утсаа авав.

Стефанос, 6 настай

  • Ямар ч тохиолдолд ширээгээ авна гэв. Түүний ширээнд бүх хэрэгтэй зүйлс нь байгаа аж.
  • Гормити тоглоомын цуглуулга
  • Уйдахгүйн тулд тоглоомын картаа авлаа.

Даниа, 3 настай

  • Хамгийн эхэнд тэрээр хайрцагтай тоглоомоо тэврээд авлаа.
  • Дараа нь хэлснийг нь дуурайж хэлдэг өхөөрдөм роботоо сонгов.
  • Түүний сүүлийн сонголт тоглоомон гал тэрэг байв.

Хасан, 4 настай

  • Өмд
  • Цамц
  • Дотуур өмд

Дато, 7 настай

Түүнээс асуултыг асуухад, аав ээж гээд хайртай хүмүүсээ авна гэв. Хүн болохгүй гэхэд хүү тэгвэл тэжээвэр амьтнаа яасан ч орхихгүй гээд бүгдийг нь тэврээд зогсчихов.