Ямар ч нөхцөл байдлаас таныг аварч гаргах шинэ бүтээлүүд

Өдрөөс өдөрт техник технологи хөгжин дэвшиж, бидний амьдрал улам бүр хялбар болсоор байна. Хүмүүсийн өдөр тутмын амьдралыг хөнгөвчлөх, илүү дэвшилтэт болгох, асуудлыг шийдэж өгөх зориулалттай шинэ бүтээлүүд төрөн гарсаар байгаа билээ. Эдгээрийн дундаас хүн бүрийн авахыг хүсэх сонирхолтой бүтээлүүдийг танилцуулахаар бэлтгэлээ.

Суултуур цэвэрлэгч робот

Суултуур цэвэрлэх нь эзэгтэй нарын хувьд толгой өвтгөсөн ажил. Тэгвэл энэ ажлыг илүү хялбар болгох тусгай робот хэдийн худалдаанд гарсан байна. Роботыг авч суултуур дээр байршуулахад л, бүх цэвэрлээг таны өмнөөс хийх болно.

Эвхэгддэг өсгий

Өндөр өсгийтэй гутал өмсөөд удаан явах хэцүү байдаг шүү дээ. Тэгвэл энэ асуудлыг шийдэх өсгий нь эвхэгддэг гутал гарсан байна. Та өсгийтэй гутлаа өмсөж явж байгаад хөл тань өвдсөн үед, өсгийг нь эвхээд, углааш болгоод өмсөх боломжтой.

Авсаархан дасгалын төхөөрөмж

Ихэнх дасгалын төхөөрөмжүүд нүсэр, том хэмжээтэй байх бөгөөд гэрт зай эзэлдэг. Үүнээс болж хүмүүс дасгалын төхөөрөмж авах дургүй байдаг. Харин эвхэж болдог авсаархан унадаг дугуй хүмүүсийн хэрэглээнд нэвтэрсэн нь маш том ололт болсон билээ.

Дэртэй хөгжим

Ажлынхаа дундуур хэсэг амраад авах боломжийг олгох дэртэй чихэвч худалдаанд гарчээ. Стрессдэж, ядарсан үед дэрээ дэрлээд, зөөлөн хөгжим сонсож, өөрийгөө амрааж болох юм.

Эд зүйлс хадгалах шүүгээ

Бүх төрлийн ширээнд байрлуулж болох эвхэгддэг өлгүүр юм. Энд төрөл бүрийн эд зүйлсээ өлгөж болох төдийгүй зай хэмжээ хэмнэнэ.

Тэвэрдэг дэр

Хаана ч тухтай унтах хүсэлтэй хүмүүст зориулсан дэр. Яг л хэн нэгэнд тэврүүлж байгаа мэт тухтай мэдрэмж төрүүлнэ.

Хурхиралт хянагч

Хурхирдаг хүмүүст зориулсан хянагч. Үүнийг наагаад унтахад, хурхирч буй чимээг дарж, хамт унтаж байгаа хүмүүст садаа болохоос сэргийлнэ.

Борооны цув

Бороотой үед ашиглаж болох хамгийн шилдэг цув. Хувцас норохгүй, толгой норохгүй дээрээс нь шүхэр барих шаардлагагүй.

Усан ор

Яг л усны гадарга дээр хэвтэж байгаа мэт мэдрэмж төрүүлж, биеийг тайвшруулах матрасс. Мэдээж та огт норохгүй бөгөөд энэ нь таныг тайвшруулж, стресс ядаргаа тайлах үйлчилгээтэй юм.

Сүйт бүсгүй

Хуримын даашинз өмссөн үед ариун цэврийн өрөө орох шиг хэцүү зүйл байдаггүй. Тэгвэл энэ асуудлыг шийдэх сонирхолтой даашинз гаргасан байна. Даашинзны хормойг хялбархан дээш шууж, бие засах боломжтой аж.