Хоолыг амттай бас үзэмжтэй хийхэд туслах гал тогооны лайфхакууд

Хоол хийх бол урлаг хэмээдэг. Үзэмжтэй хийгээд амттай хоол хийх нь таниас багагүй ур чадвар шаардах төдийгүй гал тогоондоо ашигладаг нууц аргууд сурахад хүргэдэг. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ хүмүүсийн ашигладаг сонирхолтой хийгээд үр өгөөжтэй гал тогооны лайфхакуудыг хүргэж байна.

Улаан лоолийн соусыг жижиг бөмбөлөг болгоод хөлдөөчихдөг. Хоол хийх бүртээ нэгийг авч хэрэглэдэг. Маш хэмнэлттэй шүү

Карамелтай шарсан талх хийхийг хүсч байгаа бол, өндгөө шарахдаа бага зэрэг бор элсэн чихэр хийгээрэй

Оливын тосонд амтлагч өвс болох яншуй, гоньд зэргийг хийгээд хөлдөөнө. Үүнийгээ хоол хийхдээ нэг нэгээр нь ашигладаг.

Хоол хийх бүртээ сармис арилгаж хэрчинэ гэдэг төвөгтэй. Тийм учраас нэг өдөр зав гаргаж, сармисуудаа арилгаж, жижиглэж хэрчээд, уутанд хийсэн. Үүнийгээ дөрвөлжин хэсгүүдэд хуваагаад л хөлдөөчих. 

Үрэгч олдоогүй учир төмс арилгагч ашиглаж, пармезан бяслаг хэрчиж үзсэн. Үнэхээр таалагдсан шүү

Юм хөлдөөхдөө дунд нь зай үлдээж байгаарай. Тэгвэл гэсгээхэд илүү хялбар байх болно

Гоё хэлбэртэй өндөг шарахыг хүсч байгаа бол дугуй хэлбэртэй сонгино танд тус болно

Бейконг татаж жижиглэн хэрчих шаардлагатай бол эхлээд хөлдөөгөөрэй.

Шөлний хөөсийг цайны шүүрээр шүүгээд авчихаж болно

Хоолондоо бага зэрэг исгэлэн амт нэмэхийг хүсч байвал нимбэгний хальс хийчихэж байгаарай

Бейконыг жижигхэн болгохгүйгээр шарах арга. Эхлээд тус бүрийг нь 40 секунд орчим богино долионы зууханд хийж эргүүлнэ. Дараа нь хайруулын тавган дээр шараад гаргаж авна

Тарганд бөөрөлзгөнө, нэрс, кокос хийж хөлдөөсөн. Хүссэн үедээ аваад идэхэд үнэхээр таатай. Ямар ч амттангаас илүү