Бүсгүйчүүдийн нүүр будалтыг өөрчилж, илүү үзэсгэлэнтэй болгож өгсөн нь

Жулия хэмээн нүүр будалтын мэргэжилтэн бүсгүй нь нүүрээ зөв будаж чаддаггүй бүсгүйчүүдэд зөвлөгөө өгдөг. Тэрээр нас харгалзахгүйгээр 15 бүсгүйг сонгож, тэдний нүүр будалтыг өөрчилж, илүү төрхөнд нь тохирох байдлаар буджээ. Энэхүү үр дүнгээ цахим сүлжээнд хуваалцаж, маш олон бүсгүйчүүдийн анхаарлыг татаж, талархлыг хүлээж чадсан байна. Та ч бас тэдгээрийн өөрчлөлтийг харж, нүүрээ хэрхэн будвал яаж харагдах талаар бага ч атугай мэдээлэлтэй болоорой.

1.

Түүний гол онцлог нь үзэсгэлэнтэй нүд. Гэтэл тэр нүдээ хэтэрхий тодруулж, хүрээлсэн нь овор нэмж байна. Тиймээс нүдний будгийг илүү зөөлөн болгож, гэрэлтүүлж өгсөн. Мөн нүүрний зузаан кремийг нимгэлж, хацранд ягаан туяан оруулсан.

2.

Контураа буруу зурснаас болж, нүд нь унжиж харагдаж байсан. Тиймээс контурыг арилгаж, нүдийг илүү цогтой болгох будалт хийсэн. Мөн уруулыг илүү зөөлөн өнгөөр будаж, гялалзуулагч түрхсэн. Мэдээж хөмсөг бас хацрыг хэрхэн будсаныг харж байгаа байх.

3.

Нүүрээ тэр чигт нь буруу будаж, өөрийгөө овортой харагдуулж байсан. Нэгдүгээрт нүдний будалтыг засч, хөмсгийг нь хөнгөн будсан. Мөн уруулын өнгийг өөрчилж, суурийг цэвэрхэн тавьсан.

4.

Хөмсгийг нь зөв засч, нүдний будалтын өнгийг өөрчилсөн. Ердөө иймхэн өөрчлөлтийн дараа тэр илүү залуухан, гэрэлтсэн харагдахгүй байна гэж үү?

5.

Түүний хүчирхэг төрхийг илүү хүүхэд шиг болгосон. Ингэхийн тулд хүнд өнгөнүүдийг авч хаян, оронд нь булбарай зөөлөн өнгөнүүдийг оруулж ирсэн байгаа.

6.

Хэрэв та анзаарч байгаа бол илүү натурал будалт трэнд болсон. Хөмсгөө хөнгөн будаж, зөөлөн өнгөөр нүдээ тодруул.

7.

Түүний тухайд гэрэл тавьж, царайг нь илүү тодруулж өгсөн. Мөн нүдийг бага зэрэг нэмж будан, сормуусыг тодруулсан.

8.

Хөмсөгний будалтыг өөрчилж, уруулын будагны өнгийг өөрчилсөн. Үүнээс гадна жижиг жижиг өөрчлөлтүүд ч хийсэн байгаа шүү.

9.

Зөв нүүр будалт яаж ч хүнийг өөрчилж болдог. Өө сэвийг нь халхалж, илүү залуу төрхтэй болгодог.

10.

Хөмсөгний будалт өөрчлөгдөх төдийд түүний царай хэрхэн өөрчлөгдөж байгааг хардаа. Нэмээд будалтанд тохируулж уруулын өнгөө сонгох хэрэгтэй.

11.

Түүний нүүрийг илүү цэвэрхэн, дулаахан өнгө аястай будсан. Тийм ч учраас уруулыг тод өнгөөр будалгүйгээр, өнгөлөгч түрхсэн байгаа.

12.

Будалтыг нь бага зэрэг бүдгэрүүлэхэд түүний төрх үнэхээр залуужиж байгаа биз дээ?

13.

Өөрт тохирох өнгийг олно гэдэг маш чухал.

14.

Тухайн хүний өөрийнх нь стиллийг алдуулалгүйгээр, илүү гоёмсог болгож болно шүү.

15.

Түүний тухайд нүдийг нь илүү цоглог харагдуулахыг хичээж, өргөж өгсөн. Мөн уруулыг нь тодруулж, гэрэл сүүдрийг тохируулж тавьсан.

16.

Танд түүний төрх хэрхэн өөрчлөгдсөн харагдаж байна?