Кино сонирхогчдын заавал мэддэг байх ёстой 5 сайт

Хөл хорио тогтоогдсон энэ үед гэртээ уйдаж суугаа бол түр наашаа анхаарлаа хандуулна уу. Хэрвээ та дунд түвшний л англи хэлтэй бол дэлхийн кино ертөнцөд нэвтрэх түлхүүр таны гарт байна гэсэн үг. Дараах 5 кино сайтаас алтан үеийнхээс эхлээд сүүлийн үед гарч байгаа бүхий л киног үзэж болно.

1. Netflix

1998 оноос хойш ажиллаж байгаа хамгийн өргөн дэлгэр кино сантай сайт. Гэхдээ 1998 оноос 2007 оныг хүртэл DVD хүргэлт хэлбэрээр ажиллаж байгаад 2007 оноос кино үйлчилгээнд нэвтэрч эхэлжээ. Одоогоор энэхүү кино сайтыг 150 гаруй орны 81 сая хүн хэрэглэж байна.

2. Box Office Reporter

Энэтхэгийн кинонд дуртай бол таны заавал орж үзэх сайт шүү.

3. Hulu

Нэтфликстэй зарчмын хувьд адилхан. Төрөл төрлийн киноноос гадна тв шоу, цуврал, сонирхолтой бичлэгүүдийг үзэж болно.

4. Hollywood Reporter

Шинэ гарсан кино болон холливуудын одуудын тухай сүүлийн үеийн мэдээ, ярилцлага, подкаст, кино шүүмж зэргийг энэ сайтаас тогтмол авах боломжтой.

5. Youtube

Хэтэрхий энгийн сонсогдож байна уу? Youtube таны бодсоноос ч илүү арвин баялаг бичлэгийн сантай шүү. Одуудын тухай бүхий л төрлийн бичлэг, бүхий л төрлийн дуу аудио, подкаст, киноны хэсгүүд, албан болон албан бус трэйлэрүүдийг эндээс авах боломжтой.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!