Хүн төрөлхтний хийсэн үйлдлүүд эх дэлхийг ямар байдалд хүргэсэн бэ?

Хүн бүр өөрийнхөө урдах амьдралд санаагаа чилээж, чигээрээ харж амьдарсаар, нүд нь сохорчээ. Гэхдээ одоо бид нүдээ нээж, эргэн тойрноо нэг анзаарч, эх дэлхийдээ санаагаа чилээх цаг нэгэнт болсон байна. Таны хэрэглээд хаясан пластик хог хаягдал, эх дэлхийг тань хэчнээн их сүйдэлж, гэмтээж байгаа талаар танд мэдэж байгаа зүйл байна уу? Өнөө маргаашийн өнгө мөнгө, хөрөнгө чинээ, тансаглал хэмээн бодож амьдарч байх хооронд тань таны оршин тогтнох гол үндэс болсон дэлхий тань бага багаар устсаар байна.

Ой модыг тайрч, сүйдэлж байгаа нь биднийг тун удахгүй ямар ч модгүй, цэвэр цэнгэг агааргүй бүрхэг ертөнц рүү чиглүүлж байна

Приматын тоо толгой буурч байгаа учир яваандаа хүмүүсийн хараанд, тусгай газар амьдрах шаардлагатай болж мэдэхээр байна

Шинэ зуун гарснаас хойш мөсөн голууд хайлж, өмнөхөөсөө 2 дахин багасаад байгаа аж.

Хүн бүр диваажин мэт харагдах байгалийн сайхныг үзэхээр аялдаг. Гэхдээ хүмүүсийн голчлон аялдаг газрууд олны хөлд дарагдаж, онгон тагшин байдлаа алдаж, улам бүр зэвэрч, өнгөө алдсаар…

 

Бид зэрлэг амьтадтай ойр дотно байхыг хүсдэг. Гэхдээ тэднийг эрх чөлөөтэй амьдарч байгааг харах илүү таатай биш гэж үү? Зөвхөн таны зугааг гаргаж, шинэ мэдрэмж өгөх гэж хэчнээн зэрлэг амьтад зовлон зүдгүүртэй, боогдмол амьдарч байгааг мэдэх үү?

Мянга мянган амьтад амьдрахын тулд бидний хаясан хог хаягдлыг хүнс болгон хэрэглэдэг

Газар нутгийн давсжилт, борооны хомсдол нь сая сая амьтдад сөргөөр нөлөөлж байна

Ган гачиг хүрээгээ тэлж, сүрлэг хүрхрээнүүд нэг нэгээрээ алга болсоор…

Нэгэн үе дэлхийн 4 дэх том хэмээгдэж байсан Араль тэнгисийн ердөө 10 хувь нь үлдээд байна. Хамгийн аймшигтай нь ахин сэргээгдэх боломжгүй юм.

Далайн температур нэмэгдэж байгаа нь дэлхийн өнгөлөг шүрэн хадуудыг устгаж байна

10 жилийн дотор ингэж өөрчлөгджээ

2050 он гэхэд далай тэнгист загаснуудаас их хог хаягдал бий болно гэх тооцоолол бий

Жимсийг 2 минутанд хальсалж болно. Харин пластик хог хаягдал 100 жилийн дараа бүрэн устдаг

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!