Бохир гутлаа угаалгын машинд зөв аргаар угаах заавар

Чанартай гутал авчихсан байхад удаан хугацаанд өмсөж, нэг төрлийн хэмнэлт болдог. Тэгвэл өөрийн хайртай гутлаа хэрхэн цэвэрлэж, арчилж байх вэ? гэдэг том асуудал гарч ирнэ. Та бүхэндээ угаалгын машинд хэрхэн гутлаа зөв угаах талаар зөвлөгөө мэдээллийг хүргэхээр бэлтгээд байна.

Угаалгын машинд угааж болох гутал мөн эсэхийг тодорхойлно

Гутлыг угаалгын машинд угааж болно. Гэхдээ бүх гутлыг биш. Та эхлээд гутлынхаа зааврыг уншиж, угаалгын машинд угааж болох эсэхийг хараарай. Жишээлбэл арьсан гутал зэргийг норговол хэлбэрээ алдаж, эдэлгээ богиносох аюултай байдаг. Иймд ямар гутлыг угааж болох, ямар гутал болохгүйг эхлээд сайн ялгаж салгах хэрэгтэй.

Урьдчилсан цэвэрлэгээ

  • Хэрэв таны гуталны уланд шавар шавхай наалдсан бохир байгаа бол, эхлээд сойзоор улыг нь угааж цэвэрлэнэ. Энэ нь угаалгын машин бөглөрөх бохирдох аюулаас сэргийлэх юм.
  • Гутлынхаа үдээсийг авч бэлтгэнэ. Үдээсээ гуталнаасаа тусад нь угаах ёстойг анхаараарай.

Тохирох угаалгын бодит хэрэглэнэ

  • Гутал пүүз угаахад нунтаг угаалгын бодисоос илүүтэй гелэн нь тохиромжтой байдаг.

Гуталны таагүй үнэрээс салахын тулд хүнсний сода ашигла

Таны өмсөх дуртай гуталнаас таагүй үнэр гарах болснуу? Тийм бол гутлан дотороо хүнсний сода хийгээд, нэг хонуулаарай. Өглөө нь хүнсний содыг асгаж цэвэрлээд, гутлаа үнэртээд үз. Өнөөх таагүй үнэр нь алга болсон байх болно.

Гутлаа угааж байхдаа хамгаалах

  • Гутлаа тусгай уут эсвэл дэрний уутанд хийж угааж болно.
  • Энэ нь таны пүүз, гутлыг хэлбэрээ алдахгүй байхад тус болох юм.

Гутлаа хатаах

Гутал хатаах олон аргууд бий. Энэ дундаас шалгарсан арга нь сонин цаасыг гутал дотроо чихэж, усыг нь шингээж авах юм. Пүүзээ халуун сэнс, уур зэргээр хатааж болохгүй бөгөөд энэ нь таны гуталны хэлбэрийг алдагдуулах аюултай.

Олон пүүзийг нэг дор угааж болохгүй гэдэг ч, энэ нь танай гэрийн угаалгын машины хэмжээнээс хамаарах юм. Том хэмжээтэй угаалгын машинтай бол, та 2-3 гутлыг ч нэг дор угааж болно.