Эдгээрийг худалдан авахдаа мөнгөө харамлаж, гар татаж болохгүй

Бид өдөр бүр л мөнгө олох гэж ажиллаж хөдөлмөрлөж байдаг. Мэдээж зовж олсон мөнгөө хэрэгтэй зүйлд зарцуулж, зөв зохион байгуулттай байх хэрэгтэй ч гэлээ, зарим тохиолдолд мөнгө хэмнэж болохгүй үе гарч ирнэ. Иймд өнөөдөр та бүхэндээ худалдан авахдаа гар татаж болохгүй зүйлсийг танилцуулж байна.

Дотуур хувцас

Та дотуур хувцас худалдан авахдаа өмд цамцнаасаа илүү сайн үзэж, харж байж сонгох хэрэгтэй. Энэ нь таны биед яг таарсан, мөн эвтэйхэн байх ёстой төдийгүй арьсанд ямар нэгэн харшил үзүүлэхгүй материалаар хийгдсэн байх ёстойг ч мөн анхаараарай.

Хямдхан дотуур хувцас нь арьсанд харшил өгч, хангалттай сунахгүй биеийг боож, цусны эргэлтэнд саад болж мэдэх төдийгүй хөхний хавдар үүсэх нэгээхэн шалтгаан болох нь бий. Иймд бүсгүй та өөртөө дотуур хувцас худалдаж авахдаа аль сайн чанарын, аль үнэтэй гэснийг нь сонгож байгаарай.

Чанартай чихэвч

Заримдаа олон хүний дуу чимээнээс холдож, дуртай дуугаа сонсоод тухтай явмаар санагддаг биз дээ. Тэгвэл ямар чихэвч зүүх гэж байгаагаа бас нэг бодоод үзээрэй. Хямдхан, чанар муутай чихэвч амархан эвдэрч, дуугаралт муу учир толгой өвтгөж, гэнэт гэнэт тог цохиж, олон асуудал үүсгэдэг. Эсрэгээрээ чанартай чихэвч нь удаан эдэлгээтэй, цэвэрхэн дуугаралттай, гадны дуу чимээг нэвтрүүлэхгүй гээд таны хүслийг бодит болгоно.

Үнэтэй гутал

Эмэгтэй өмсөж байгаа гутландаа л хамаг мөнгөө зарцуул гэсэн үг байдаг. Бидний хөлийн уланд бүх эрхтэн мэдрэлийн системийн цэгүүд байдаг учир хөлийг 2 дахь зүрх хэмээн нэрлэдэг. Тиймээс хөлдөө хамгийн тухтай, чанартай гутлыг өмсөж, гадаад төрхөө чимээд зогсохгүй эрүүл мэндээ хамгаалах хэрэгтэй юм. Та чанартай гуталнаас хэзээ ч бүү мөнгө харамлаж байгаарай.

Дасгалжуулагчтай фитнес

Хүмүүс фитнес төвд зүгээр яваад байхад л сайхан бие галбиртай болчихно хэмээн буруу ойлгодог. Тиймдээ ч дур мэдэж дасгал хийдэг бөгөөд дасгалыг буруу хийж байгаа тохиолдолд 1000 давтсан ч үр дүнгүй. Фитнест бие хаагаа өв тэгш болгох гэж явж л байгаа бол заавал багштайгаа тулж ажиллах хэрэгтэй. Багшаар заалгаж, дасгалаа зөв хийж, хоолны дэглэмээ баримталснаар эцэст нь та мөрөөдлийнхөө биеийг өөрийн болгож авах юм. Иймд хувийн дасгалжуулагчийн мөнгөө хэмнэж, өөрөө чадна гэж том дуугарахын оронд төлөх ёстой мөнгөө төлж, илүү сайн үйлчилгээг аваарай.

Үс авдаг лазер эмчилгээ

Хөл, гар, суганыхаа үсийг хусах нь эрсдэл өндөртэй. Нэг л анзааргагүй татахад биеэ зүсч, үүнээс улбаалж үрэвсэл үүсч болно. Хамгийн аюулгүй арга бол үс авах лазер эмчилгээ юм. Хамгийн гол нь энэхүү үйлчилгээний тусламжтайгаар нэг удаа биеийн үснүүдээ авахуулсан байхад дахиж үс ургахгүй гэх баталгааг олгодог байна. Гэхдээ эхлээд мэдээж та эмчтэй зөвлөлдөж, ярилцах шаардлагатай.

Аяга таваг угаагч төхөөрөмж

Аяга таваг угаагч нь таны цаг зав төдийгүй мөнгийг хэмнэнэ. Үүнийг ашиглаж аягаа угаахад нэг удаагийн угаалтаар 10-15 литр ус ашигладаг бол, бид гараараа угаахдаа 20-30 литр ус ашигласан байдаг. Мөн энэхүү төхөөрөмж нь аяга тавгийг сайтар угааж, ямар ч нян бактер үлдээхгүй цэвэрлэх учир эрүүл ахуй талаасаа ч ашиг тустай юм.

Электрон шүдний сойз

Шүдний эмч дээр очих тоогоо багасгахын тулд шүдээ сайн угааж цэвэрлэх хэрэгтэй. Харин та өөрийгөө сайн угааж чаддаг гэж бодож байна уу? Судалгаагаар 10 хүн тутмын 7 нь шүдээ дутуу угаадаг гэх үр дүн гарсан байдаг. Үүнээс л болж бидний амны хөндий үрэвсч, шүд шарлаж төрөл бүрийн асуудал үүсдэг. Харин цаашдаа эдгээр асуудлаас сэргийлэхийн тулд үнэтэй гэлгүйгээр электрон шүдний сойз худалдан авах хэрэгтэй. Энэ нь таны шүдийг сайтар цэвэрлэж, ямар ч бохирдол үлдээхгүй төдийгүй буйланд иллэг хийж өгнө.

Чанартай матрасс

Та матрасс худалдан авах гэж байгаа бол аль чанартай, аль үнэтэй гэснийг сонгоорой. Хүн тухтай унтаж, сайн амарч байж л эрүүл амьдрах нөхцөл бүрдэх учир ор хамгийн чанартай байх ёстой.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!