Жинхэнэ эмэгтэй хүний бусад бүсгүйчүүдээс ялгарах шинжүүд

Жинхэнэ эмэгтэй хүн байна гэдэг гаднаасаа ч тэр, дотроосоо ч тэр гэрэлтэж байхыг хэлнэ. Хаана ч байсан биеэ зөв авч явахын зэрэгцээ хүмүүстэй хэрхэн харилцаж, хувцаслаж байгаа нь тухайн бүсгүйг жинхэнэ эмэгтэй мөн эсэхийг харуулах юм. Өнөөдөр та бүхэндээ эмэгтэй хүн байхын тулд юуг яаж хийх хэрэгтэй гэх зөвлөгөөг хүргэж байна.

Хувцас

  • Өөртөө яг таарсан хувцас өмсөж, хэт бариу цамц, богино юбканаас татгалздаг. Ингэлээ гээд үргэлж хамаг биеэ халхалсан хувцас өмсөнө гэсэн үг биш. Илүү эрхэмсэг, нандин харагдах хувцсыг сонгож өмсдөг гэж ойлгож болно.
  • Олон нийтийн газар явж байхдаа хувцсаа засч, нааш цааш нь татахгүй. Тэд ариун цэврийн өрөө орж, энэ үйлдлийг хийдэг.
  • Гадаа халуун байсан ч хамаагүй тэд салаатай тавчик өмсөж, гадуур явдаггүй. Зөвхөн гол, нуур, усан сан орохдоо л өмсдөг.

Ширээний ард

  • Ширээн дээр тавьсан алчуурыг авч, өвөр дээрээ цэвэрхэн тавьна. Жинхэнэ бүсгүйчүүд ширээний ард суух соёлд юу юунаас илүүтэй суралцсан байдаг.
  • Ширээнээс түр босох хэрэгтэй болсон бол, өвөр дээрх алчуураа авч, тавагны зүүн талд тавьна. Мөн хамт сууж байгаа хүмүүстээ хаашаа, яах гэж явж байгаагаа нэг бүрчлэн тоочиж, тэдэнд саад болдоггүй.
  • Салфеткаар амаа бүхэлд нь арчихгүй. Зөвхөн амны хоёр захыг хөнгөн дарна.
  • Хэрэв архи, дарс уудаггүй бол, үүнийгээ заавал хүн бүрт хэлэх шаардлагагүй. Хэн нэгэн тэдэнд хундага архи өгвөл, талархан хүлээж аваад, уух гэж байгаа мэт сууж байгаад, аажуухан ширээндээ буцааж тавьна.
  • Шүдэн завсар нь мах орсон бол хэзээ ч ширээнд сууж байхдаа ухахгүй. Мөн уруулаа ч будахгүй. Энэ бүхнийг угаалгын өрөөнд орж хийдэг.

Нарны шил зүүх

  • Жинхэнэ бүсгүйчүүд нарны шилээ дээш болгож, үсэн дээрээ тогтоодоггүй. Энэ нь тэдний хувьд бага зэрэг бүдүүлэг үйлдэлт тооцогдоно. Нарны шилээ түр авах шаардлага гарсан бол үүний гартаа барихаас, толгой дээрээ тохдоггүй.
  • Тэд танилтайгаа таарсан бол нарны шилээ авч, мэндлэнэ.

Ярих

  • Бүдүүлэг үгнээс татгалзаж, илүү соёлтой байхыг эрхэмлэдэг. Жишээ нь “00” биш угаалгын өрөө, “тарган биш илүүдэл жинтэй”, “хөгшин биш ахмад” гэхчлэн хэлж ашиглана.
  •  Мэдээж амнаасаа хараалын үгс гаргахгүй.
  • Тайван, цэгцтэй ярих бөгөөд хэт хурдан ярихаас татгалздаг.
  • Хүний хувийн асуудалд хэт халдах асуулт асуудаггүй. Жишээ нь “Чи цалин хэдийг авдаг юм?, Жин чинь хэд вэ? Гэр бүлийн харилцаа чинь ямар байдаг? Жирэмсэн болохгүй байгаа юу?” гэх зэрэг асуултууд.
  • Түр зуурын харилцан ярианд тэд хувийн амьдрал, эрүүл мэнд, улс төр, шашин шүтлэг, хоолны дэглэм, эмгэнэлт үйл явдлууд гэх мэт сэдвүүдээс зайлсхийдэг.

Биеийн хэлэмж

  • Жинхэнэ бүсгүйчүүд үг хэлэхгүй ч, үйлдлээрээ ярьж болно гэдгийг мэддэг. Тиймдээ ч, царайны хувиралаар бусдад хэрхэн сэтгэгдэл төрүүлэхээ сайн мэднэ.
  • Түшлэгтэй сандал дээр суухдаа налж суудаггүй. Оронд нь сандлын тал хэсэгт нуруугаа цэх болгож сууна.
  • Хаана ч явсан нуруугаа цэх, харцаа дээгүүр байлгах нь тэдний мөрддөг хамгийн эхний дүрэм.

Хандлага

  • Бусадтай хэрхэн харилцаж байгаа нь тухайн эмэгтэй хүний тухай маш их зүйлийг хэлж өгдөг. Үйлчилгээний ажилчидтай найрсаг харилцаж, тэдэнд дулаан хандах нь жинхэнэ эмэгтэй хүний шинж юм.
  • Олон нийтийн газар хэзээ ч бусадтай маргалддаггүй. Гэрийнхэн, нөхөртэйгээ асуудалтай байсан ч, үүнийг тусдаа шийдвэрлэдэг.
 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!