Байгалийн аргаар үсийг намирсан, шулуун болгох бяцхан нууц

Үс сайхан бол зүс сайхан хэмээдэг. Харин хаврын улиралд үсээ сайхан байлгах тийм ч амар биш шүү дээ. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ үсийг зөөлхөн, намирсан дээрээс нь шулуун болгох аргуудыг хуваалцахаар бэлтгэлээ.

Хэрхэн үсийг гэрийн нөхцөлд шулуун болгох вэ?

Танд хэрэг болох зүйл бол кокосын тос болон цардуул юм. Дөрвөн найрлагатай маск нь үсийг өтгөрүүлж, гялалзсан, шулуун болгодог. Маск хэрэглэх тусам үр дүн нь мэдэгдэхүйц байх болно! Үүнийг долоо хоногт хоёроос илүүгүй удаа хэрэглэж байхыг зөвлөж байна.

Хэрэг болох зүйлс:

  • Кокосын тос – 200 мл
  • Эрдэнэ шишийн цардуул – 3 амны халбага
  • Оливын тос – 2 халбага
  • Нимбэгний шүүс – 3 халбага

Бүх орцоо хамт саванд хийж хутгана. Үүнийгээ гал дээр хэсэг байлгаж, цардуулаа уусгах хэрэгтэй. Гэхдээ буцалгаж болохгүй анхаараарай. Энэхүү маскаа үсэндээ түрхэж, гадуур нь пластик зориулалтын малгай өмсөөрэй. 2 цагийн дараа үсээ бүлээн усаар угааж зайлна.

Желатинтай маск

Желатиныг хэрэглэсний дараа үс тань өнгө орж, шулуун болно.

Хэрэг болох зүйлс:

  • Желатин – 1 халбага
  • Халуун ус – 3 халбага
  • Шампунь – тал халбага

Хэрэв таны үс урт бол дээрх орцыг хоёр дахин нэмэгдүүлнэ. Желатинаа усанд хийж, 40 минут байлгана. Дараа нь шампуньтайгаа хольж сайтар хутгаарай. Үүнийгээ үсэндээ түрхэж, гадуур нь уутан малгай өмсөж, 2 цаг байлгаарай. Товлосон цаг болсны дараа бүлээн усаар үсээ зайлж угаана.

Та энэ хоёр аргын аль өөрт тохирч байгааг сонгон хэрэглэж, үсээ байгалийн аргаар шулуун, намирсан болгоорой. Танд амжилт хүсье.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!