Таныг үзэсгэлэн төгс, өөртөө итгэлтэй харагдахад туслах гоо сайхны лайфхакууд

Бүсгүйчүүд маань өөрсдийн гадаад төрхөнд ихээхэн анхаарал хандуулж, өөрийн санаанд нийцэх төрхийг бүтээх гэж багагүй мөнгө болон цаг хугацааг зориулдаг. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ арьс арчилгаа, нүүр будалтын лайфхакуудыг хүргэхээр бэлтгэлээ.

Арьсыг гэрэлтсэн харагдуулах арга

Нүүр будалт дууссаны дараа таны царай нэг л гундуу, бүрэнхий харагдаад байна уу? Тийм бол гэрэлтүүлэгч ашиглах хэрэгтэй. Үүний тулд заавал дэлгүүрээс гэрэлтүүлэгч худалдан авах шаардлагагүй бөгөөд танд ердөө хүүхдийн цацлага байхад хангалттай. Хүүхдийн цацлагыг багсанд авч, нүдний доод хэсэг, хамрын гол, эрүүний дор, шанаа зэрэг хэсгүүдээр тавиарай.

Хумсаа цэвэрлэж, өнгийг нь сэргээх

Хумс тань шарлаад, өнгө зүсээ алдаад нэг л онцгүй байна уу? Тийм бол хялбархан аргаар шийдвэрлэж болох юм. Танд ердөө багахан хүнсний сода хэрэг болно. 2 халбага ус төрөгчийн хэт исэл, тал халбага хүнсний содыг хольж, зуурмаг бэлтгэнэ. Үүнийгээ хумсан дээрээ түрхэж, 5 минут хүлээгээрэй. Дараа нь гараа угааж, хумсаа нэг ажаарай. Хэрэв хангалттай цайраагүй байвал дараа өдөр нь ахин давтан хэрэглэж болох юм.

Хөмсөгний голын үрчлээс арилгах

Хөмсөгний тань гол хэсэгт үрчлээс үүссэн бол, гоо сайхны эмнэлэг орж, ботокс тариулахаас өмнө энэ аргыг хэрэглээд үзээрэй. Та жижиг хэмжээтэй эмчилгээний тууз авч хайчлан, хөмсөгнийхөө голд наагаад хоноорой. Хэдхэн удаа давтаж хэрэглэхэд, таны үрчлээс бүдгэрч байгаа нь анзаарагдах болно.

Хумсаа бат бөх болгох

Хумсыг эрүүл, бат бөх болгох олон арга байдаг. Жишээлбэл, касторын тос нь хумсны ургалтыг нэмэгдүүлэх бол, бүйлсний тос хумсыг бат бөх болгоно.

Харин таны хумс ургахгүй, амархан хугараад байвал хөргөгчиндөө байгаа нимбэгийг ашиглаарай. Та голоор нь хэрчиж бэлтгэсэн нимбэгэндээ хумсаа дүрж, 10 орчим минут байлгахад хангалттай юм. Долоо хоногийн турш энэ аргыг хэрэглээрэй.

Суга орчмын арьсыг цайруулах

1 халбага зөгийн бал, 1 халбага нухаж бэлтгэсэн нүүрсэн эмийг хольж бэлтгэнэ. Үүнийгээ суга орчмын арьсандаа түрхэж, 20 минут байлгана. Дараа нь бүлээн усаар угааж арилгана. Долоо хоногт 2-3 удаа давтан ашиглаарай.

Хөлийн хаванг буулгах

Хөл хавагнахаас сэргийлэх нэгэн ардын эмчилгээг та бүхэндээ зааж өгье. Танд хэрэг болох зүйл бол яншуй юм. Яншуйгаа блендэрт хийж эргүүлэхэд хангалттай. Үүнийг буцалсан усанд хийж, найруулаад хонуулна. Өглөө нь бэлтгэсэн шүүсээ уух бөгөөд өдөрт гурван удаа хувааж уугаарай. Энэ нь таны бие дэх илүүдэл шингэнийг гадагшлуулж, хавагнахаас сэргийлэх юм.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!