Өнгөө алдаж, толбо тогтсон хувцсыг хэрхэн шинэ мэт болгох вэ?

Цагаан хувцасныхаа өнгийг сэргээж чадахгүй шаналж сууна уу? Тийм бол танд дуулгах сайхан мэдээ байна. Та хялбархан арга сурч аваад, өнгөө алдсан хувцасныхаа өнгийг сэргээж, цоо шинэхэн мэт болгох бүрэн боломжтой юм. Та бүхэндээ Зөвлөлтийн үед хүмүүсийн түгээмэл ашигладаг байсан хувцас цайруулах аргыг зааж өгье.

Хэрэг болох зүйлс:

  • Буцалсан ус – 5 литр
  • Угаалгын нунтаг – 3 аяга
  • Цайруулагч (толбо арилгагч) – 2 халбага
  • Хүнсний сода – 1 аяга
  • Ургамлын тос – 2 халбага

Халуун усан дээрээ угаалгын нунтаг, цайруулагч, хүнсний сода болон ургамлын тосоо хийж хутгаарай. Үүн дээрээ цайруулж, өнгө оруулж, толбыг нь арилгахыг хүсч буй хувцсаа хийж, модон хусуураар хутгана. Хувцастай саваа гал дээр тавьж, халааж байх ёстой.

Ойролцоогоор 10-20 минут хувцсаа усанд байлгах хэрэгтэй бөгөөд энэ хугацаанд модон хусуураар хутгаж байх хэрэгтэй. Дараа нь савтай хувцсаа гал дээрээс авч, хөргөнө.

Ингээд хөргөсөн уснаас хувцсаа гаргаж аваад, угаалгын машинд хийж, ахин нэг удаа өөрийн аргаар угаагаарай.

Ингээд гаргаж ирэхэд таны хувцасны өнгө сэргэсэн байх төдийгүй бүх толбо нь ул мөргүй арилсан байх болно. Одоо харин та хувцсаа хатааж, цэвэрхэн индүүдэхэд хангалттай юм.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!