2020 ондоо багтааж, гэрээсээ гаргах ёстой тавилгууд

Хүн бүр гэр орноо тав тухтай, үзэмжтэй байлгахыг хүсдэг. Гэсэн ч хуучны тавилганаасаа салж чадахгүй хадгалсаар сууна уу? Тэгвэл өнөөдөр та бүхэндээ яг одоо баяртай хэмээн хэлэх хэрэгтэй тавилгуудыг танилцуулж байна. Эдгээр нь гэрийн хамаг зайг эзлээд зогсохгүй интерьерийг гундааж, энэ цаг үед нийцэхгүй юм.

Бамбагар буйдан буюу “Bean bags”

Энэхүү сандлыг 1960-аад оны үед Итали улсад зохион бүтээжээ. Дизайнерууд нэгэн хэвийн тавилгын хэлбэрийг эвдэж, илүү тав тухтай байлгах тавилга зохион бүтээхээр ажиллаж, энэхүү сандлыг бүтээсэн байна. Мэдээж энэ нь нэг төрлийн хувьсгал болж, хүн бүр л гэртээ нэг сандал худалдан авсан байдаг. Гэхдээ цаг хугацааны эрхээр энэхүү сандал нь моодноос гарч байна. Энэ нь орчин үеийн интерьерт зохицохгүй, навсайж харагдах төдийгүй тоос буртаг татаж, бага зэрэг төвөгтэй байдал ч үүсгэнэ.

Ор болдог буйдан

Ор болдог буйдангийн эрин үе гэвэл 20-р зууныг нэрлэх байх. Өдрийн цагаар буйдан болгож, орой нь ор болгож унтаад л, ёстой өнөөх нэг сумаар хоёр туулай гэгчээр ашиглаж ирсэн. Гэхдээ энэ нь зөвхөн жижиг зай талбайтай айлд гэхээс биш бол, нэгэнт хоцрогдож, эрүүл мэндэд ч таатай биш болох нь батлагдсан. Өдөржин хүмүүсийн гадуур хувцастайгаа сууж, матрасс нь суусан буйдан дээр эргээд унтах нь нойроо гүйцэт сайн авч чадахгүйд хүргэнэ. Ор болон буйдан тус тусдаа байх ёстойг хүн бүр мэддэг болсон.

Зурагтын том тавиур

Айл бүрт л зурагтаа тавьдаг том тавиур байдаг биз дээ. Гэхдээ энэ төрлийн тавилга нэгэнт моодноос гарч хоцрогджээ. Энэ нь зай талбай их эзлэх төдийгүй гэрийн уур амьсгалыг хүнд, чихэлдсэн, давчидмаар болгодог. Иймд илүү орчин үеийн овор багатай тавилга сонгож болох юм.

Том цаг

Орчин үеийн, өвөрмөц дизайнтай цагнууд төрөл төрлөөрөө гарчихсан. Ийм байхад арай өдийг болтол том дөрвөлжин цагнаасаа салаагүй байгаа юм биш биз?

Тольтой ширээ

Эмэгтэйчүүдийн дуртай тавилгын нэг яах аргагүй тольтой ширээ байдаг. Гэхдээ энэ нь танай гэрийн интерьер, дизайнтай нийцэж байгаа эсэхийг сайтар ажиглах хэрэгтэй. Сүүлийн үед бүсгүйчүүд маань гоо сайхны ширээг ашиглахаас илүүтэй угаалгын өрөөгөө илүү үзэмжтэй болгож, тэднээ гоо сайхны бүтээгдэхүүнээ хадгалж, нүүрээ будах болсон. Иймд ахин нэг удаа гоо сайхны том зай эзлэх ширээ хэрэгтэж эсэхийг бодоод үзээрэй.

Том шүүгээ

Хэрэгцээгүй болсон тавилгын жагсаалтанд том хэмжээтэй шүүгээ зайлшгүй багтана. Овортой, том хэмжээтэй төдийгүй ихэвчлэн хоцрогдсон загвартай байдаг. Сүүлийн үед хүмүүс гэр орноо аль болох тавилгагүй, цэвэрхэн байлгаж, минималист хэв шинжийг баримтлах болсон шүү дээ.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!